Хятадын замын байгууламжид өдөрт 10.7 тэрбумын хөрөнгө оруулжээ
2024-06-18 11:56
Хятадын замын байгууламжид өдөрт 10.7 тэрбумын хөрөнгө оруулжээ

Хятадын Зам тээврийн яам "Тээврийн салбарын хөгжлийн статистикийн мэдээ-2023" 6-р сарын 18-нд нийтлэв. Хятад улс өнгөрсөн онд зам тээврийн байгууламжид өдөрт дунджаар 10.7 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж түүхэн амжилт тогтоожээ.
Зорчигчдын хөдөлгөөн 2023 онд ихэсэж, ачаа тээвэр нэмэгдэж, олон улсын тээвэр эрс сэргэж, тээврийн үйлчилгээний чадавх сайжирчээ.
Өнгөрсөн жил өдөрт дунджаар 160 сая хүн бүс нутаг дамжин явж, үүнээс 10 сая нь галт тэргээр, 150 сая нь авто замаар, 700 мянга нь усан онгоцоор, 1.7 сая нь онгоцоор зорчсон байна. Өдөрт дунджаар 280 сая хүн хотын нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлжээ.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
