solongonews
Цай – Та бидний эрүүл мэндийн элч
2017-09-16 22:51
Цай – Та бидний эрүүл мэндийн элч

Сурвалжилга: Өвөр Монголын цайны соёлын судалгааны нийгэмлэгийн Эрээн хот дахь дарга Ли Жианьгүе

Хятад улс цайны нутаг гэдгээрээ олонд алдартай билээ. Цай нь олон төрөл зүйлд ангилагддаг.

Бидний өдөр тутмын хэрэглэдэг хэвийн цай нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөө үзүүлдгийг та бүхэн андахгүй биз ээ.

Хунан мужийн “Ань Хуа”-гийн хар цай нь олон төрлийн элемент агуулдгаараа бусад нутгийн хэвийн цайнаас илүү сайн байдаг. “Ан Хуа” нь ургамлын бүрхэц сайтай, ус тунгалаг, газрын байц, уур амьсгал сайтай зэрэг давуу талтайгаас цайны навч ургах хамгийн тохиромжтой орон болсон.

Хар цай нь нийтийн он тооллын 785-804 оноос хэрэглэгдэж эхэлсэн урт удаан жилийн түүхтэй .

Монголчууд сүүтэй цай уух заншилтай, өглөө бүр цайны дээжээрээ цацал өргөдөг. Ань Хуагийн хар цай нь ч сүүтэй цай чанахад маш тохиромжтой байдаг байна.


Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ShineEreen
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл