Хятад улсын Сычуаний “Цагаан могойн домог” жүжиг 09-р сарын 07-ны үдэш Улаанбаатар хотын МҮЭСТӨ-нд тоглогдлоо. Энэхүү тоглолт нь Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний хаалтын тоглолт болж байгаа билээ.
Хятад улсын Сычуань жүжиг нь Сычуань, Чүнчин зэрэг Хятадын баруун өмнөд газар нутагт өргөн дэлгэрсэн төдийгүй “Царай хувиргах”, “Гал үлээх” зэрэг аргаар урлагийн дүрийг бүтээдгээрээ Хятадын дуулалт жүжгийн түүх болон Хятадын соёлын түүхэнд өвөрмөц байр суурийг эзэлдэг байна. Мөн энэхүү жүжиг нь Хятад ардын хайр сэтгэлийн дөрвөн том домгийн нэг юм.
“Цагаан могойн домог” нь Сычуань жүжгийн сонгодог хэлбэр бөгөөд тус жүжигт хүний дүртэй болсон могой шулам Бай Сүжэнь болон эгэл жирийн хүн Шюй Шянь хоорондын будлиант хайр сэтгэлийн түүхийг хүүрнэсэн байдаг.
Сычуань жүжгээр дамжуулан Монгол Улсын үзэгчдэд Хятадын соёлын олон төрлийг харуулахыг зорьжээ.
