ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны албаны дарга Ван И 07-р сарын 06-ны өдөр Бээжин хотноо Японы Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Ёхэй Конотой уулзав.
Ван И хэлэхдээ "Энэ жил Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 45 жилийн ой тохиож, хоёр орны харилцаа шинэ шийдвэрлэх үедээ байна. Хятад, Японы харилцааны хувьд улс төрийн дөрвөн баримт бичигт тусгагдсан зарчмыг баримталж, хоёр орны харилцааг эрүүл саруул хөгжүүлэх улс төрийн үндэс суурийг бататгаж, түүхээр толь болгон ирээдүйг харж, энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнах ёстой. Ноён Ёхэй Коно болон Японы Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг сайн сайхан уламжлалаа хадгалж, хамтын ажиллагаанд итгэх итгэлээ бэхжүүлж, "Харилцаа холбоогоо таслах"-ыг эсэргүүцэж, Хятад, Японы харилцааг сайжруулан хөгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна" гэжээ.
Ёхэй Коно хэлэхдээ "Япон, Хятадын харилцаа урт түүхэн цаг хугацааг туулж, хамтын ажиллагаа нь хоёр талд үр өгөөжөө өгсөн юм. Эдийн засгийн асуудлыг улстөржүүлэхийг бизнесийн хүрээнийхэн зөвшөөрөхгүй байгаа. "Харилцаа холбоогоо таслах" нь аль нэг талын ашиг сонирхолтой нийцэхгүй юм. Энэ удаад Хятадад айлчлаад, Хятадын хөгжлийн байдал болон эрч хүчийг өөрийн нүдээр харж, гайхан биширлээ. Хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргаж, Япон, Хятадын харилцааны хөгжил болон Азийн хамтын ажиллагааг ахиулах ёстой" гэжээ.
