solongonews
Хөххот-Улаанбаатар чиглэлийн агаарын ачаа тээвэр нээгдлээ
2016-03-24 14:12
Хөххот-Улаанбаатар чиглэлийн агаарын ачаа тээвэр нээгдлээ.

2016 оны 3 дугаар сарын 23-ны 16:00 цагт Хөххотын Цагаан суварга олон улсын онгоцны буудлаас Хөххот-Улаанбаатар чиглэлийн Монгол Улсын 0М802 ээлжийн онгоц 199,9 кг буюу 11 ширхэг Express барааг ачаалж ниссэн байна. Энэ нь Хөххотоос Улаанбаатар хүрэх агаарын ачаа тээврийн анхны үйлчилгээ юм.

Express үйлчилгээг Өвөр Монголын Иргэний нисэх онгоцны групп болон Монгол Улсын агаарын тээврийн компани хамтран нээж байгаа аж.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Хөххотын Цагаан суварга олон улсын онгоцны буудалд 7000 кв.м талбайтай олон улсын Express агуулах барьж эхэлсэн бөгөөд жилийн эцэст ашиглалтад оруулах юм байна. Үүний зэрэгцээ Өвөр Монголын Иргэний нисэх онгоцны групп нь агаар аяллын компанитай хамтран том нисэх онгоц солих буюу нислэг нэмэх зэрэг арга бодлого хэрэгжүүлнэ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл