solongonews
Хөлөнбуйр хотын Ганжуур сүм
2017-07-21 16:24
Ганжуур сүм Хөлөнбуйр хотын хамгийн том шарын шашны сүм юм. Сүмд Шагжамуни, Гомбо, Замсүрэн зэрэг бурхны хөргийг тахиж байдаг.

    Энэ сүмд уг нь төвд монгол хэлний “Ганжуур судар”-г хадгалж байсан болохоор “Ганжуур сүм” гэж нэрлэгджээ. Шинэ Барга зүүн хошууны төв Амгалан суурингаас баруун хойш 20 километр зайтай байж, тэнгэр тэтгэгчийн 50 дугаар онд сүмийн хаягийг тэнгэр тэтгэгч хаан бичиж өгсөн байдаг. Барилгын хэв маяг нь хятад, монгол, төвд гурван төрлийн хэв маяг, гурван зүйлийн соёлыг уялдуулсан байдаг .

Энэхүү сүмийг тэнгэр тэтгэгчийн 30 дугаар он (1771 он)-д Чингийн төрөөс мөнгө гаргаж байгуулжээ. Тэнгэр тэтгэгчийн 38 дугаар он (1773 он )-д барилгыг эхлүүлсэн байна. Тэнгэр тэтгэгчийн 50 дугаар онд тэнгэр тэтгэгч хаан “Өлзий энхжүүлэгч сүм” гэсэн хаяг илэрхийллийг бичиж өгчээ .Сүмийн ерөнхий талбай нь 10 мянган м2, сүмд хамгийн олондоо 4000 гаруй ламтай байдаг. Үүнд, сүмд байнга сууж байгаа нь 400 гаруй лам байсан гэдэг .

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mw.nmqq.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл