10-р сарын 12-нд НҮБ-ын хүүхдийн сан Бээжинд “2021 оны дэлхийн хүүхдийн байдлын тайлан” нийтэллээ. Уг тайланд хүүхдэд ээлтэй гэр бүлийн уур амьсгал бүрдүүлж, сургуулийн хүрээний аюулгүй орчин байгуулж, хүүхэд багачуудын дунд идэвхтэй түншийн харилцаа тогтоож, хүүхэд багачуудад сэтгэл зүйн өвчин тусах эрсдэлийг багасгахыг уриалсан байна.
Өдгөө нийгэм эдийн засгийн нөхцөл түргэн хувьсан өөрчлөгдөхийг дагалдан хүүхэд багачуудын дарамт явах тутам нэмэгдэж, тэдний сэтгэл зүйн асуудал хурцаар тавигдаж байна.
Сүүлийн үе нийтэлсэн “2021 оны дэлхийн хүүхдийн байдлын тайлан”-нд харуулснаар, дэлхийн хэмжээнд жил бүр 46 мянган хүүхэд багачууд амиа хорлож байгаа бөгөөд амиа хорлох нь 10-19 насны багачууд хүүхдийн үхлийн гол шалтгааны нэг болж байна. Тооцоолсноор 10-19 насны хүүхэд залуучуудын 13 хувь нь ДЭМБ-ын нотолсон сэтгэцийн өвчинтэй байна. Үүний хамт өндөр хөгжилтэй орнуудын 15-24 насны хүмүүсийн 20 хувь нь байнга гутралд орж, ямар ч юманд сонирхолгүй болсон байна гэжээ.
НҮБ-ын хүүхдийн сангаас Хятадад суугаа төлөөлөгч хатагтай Синтия Маккафри хэлэхдээ, нийгмийн олон салбарынхан өргөн олон залуучууд багачуудын бодол саналын сонсож, тэдний сэтгэл зүйн эрүүл мэнд болон аз жаргалтай амьдрахад дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ. Тэр хэлэхдээ, Бид хүүхэд багачуудад нүүрлэсэн сэтгэл зүйн эрсдэлийг чадахын чинээгээр багасгаж, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн хамгаалахын тулд энэ салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнд асуудлыг зохицуулах төсөл багтаж байна. Бид бас ажлын чадвараа дээшлүүлэх хэрэгтэй байна. Залуучууд багачууд холбогдох мэдлэг ур чадварыг эзэмшиж, хэрэгтэй үйлчилгээ авч, сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулж эрүүлжүүлэх хэрэгтэй гэжээ.
“2021 оны дэлхийн хүүхдийн байдлын тайлан”-нд тэмдэглэхдээ удамшлын хүчин зүйл, хувь хүний түүх, бага насны амьдралын очин зэрэг хүчин зүйл болон хүчирхийлэл, харгислал, гадуурхал зэрэгт өртөж байсан түүх нь хүүхэд багачуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Дэлхийн хэмжээнд залуучууд багачуудын сэтгэл зүйн өвчнөөс болсон нас баралт, өвчлөлт 390 тэрбум ам долларын хохирол учруулж байна.
НҮБ-ын хүүхдийн сангийн Хятадад суугаа төлөөлөгчийн газрын хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн газрын дарга Хатагтай Анарада Нараян, хүүхдийг голцуу ийм гурван талаар хамгаалах ёстой гэж үзлээ.
Тэрээр хэлэхдээ "Хамгийн түрүүнд гэр бүлийн асуудлыг зохицуулах хэрэгтэй. Дараа нь хүүхдийн оршин суугаа орчныг сайжруулах хэрэгтэй. Үүнд сургууль, ангийн найз нөхөд багтаж байна. Гуравт, зарим нийгмийн хүчин зүйлийн зохицуулах хэрэгтэй. Үүнээс гадна бас үндэстэн ястан, нийгмийн хүйсийн ялгаа зэрэг хүчин зүйлийн бодолцох хэрэгтэй. Эдгээр нь бүгд хүүхдийг гадуурхах хүчин зүйл болж магадгүй. Сургууль юм уу ажлын газар аль алинд нь эдгээр асуудал оршиж байдаг" гэжээ.
Хятад улс багачууд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэдлийн асуудлыг улам чухалчилж байна. Нийслэлийн анагаах ухааны их сургуулийн харья Бээжингийн Ань Дин эмнэлгийн профессор Жэн И хэлэхдээ "Эмнэлэгт хандахаас гадна сэтгэл зүйн асуудлаас урьдчилан сэргийлэх нь улам их үр ашигтай байдаг. Энэ нь залуучууд багачуудын эрүүл мэндийг улам сайн ахиулж чадах юм гэжээ. Тэр хэлэхдээ, Өдгөө бид дээд техникийн зүйлийн их ашиглаж байна. Бид Генийн аргаар эмчилж, оношлох ажил хийж байна. Эдгээр нь бүгд суурь судалгааны ажлууд юм. Бид бүх насаар нь эрүүл мэндийн үйлчилгээ хангах бодлого хэрэгжүүлж хичээн ажиллаж байна" гэжээ.
