solongonews
Жолоочгүй ухаалаг машины эрин үе ирлээ
2016-04-18 14:08
Та хүлээж авахад бэлэн үү?

 

4 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Хятадын Чан Ань Рүй Чы брэндийн жолоочгүй ухаалаг хоёр машин Чүн Чин хотоос гарч, зам дагуу Сы Чуань, Шань Ши, Хэ Нань, Хэ Бэй зэрэг мужуудаар өнгөрөн эцэстээ Бээжин хотод ирсэн бөгөөд бараг 2000 км аялсан байна.

Энэхүү явдал нь Хятадын жолоочгүй ухаалаг машины анхны холын замын туршилт байсан төдийгүй Хятадын өөрийн брэндийн жолоочгүй ухаалаг машины салбар дахь хамгийн шинэ хөгжлийг илэрхийлж байгаа болно.

Чүн Чин хотоос Бээжин хүртэл Чинь Лин нурууны уулын зам, нүхэн замаар явсан бөгөөд зам дагуу аж үйлдвэрийн болон орон сууцны дүүргийг өнгөрч, хүн хар, машин тэрэг дундуур сүлжин, нарийн зам, огцом зам, эгц даваа, бороо манантай цаг агаар гээд бүх саад бэрхшээлийг амжилттай туулсан байна.

Чүн Чин Их Сургуулийн Автоматжуулалтын дээд сургуулийн профессор Сүнь Лихуа хэлэхдээ: - Энэ удаагийн холын замын туршилт маш их ач холбогдолтой бөгөөд урам зориг өглөө. Гэвч Хятадын жолоочгүй ухаалаг машин бодит амьдралд ашиглалтад ортол нэлээд цаг хугацаа байна гэжээ.

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://fms.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл