solongonews
Гүйлтийн ашиг тус
2022-02-26 13:27
Гүйлт нь одоо маш түгээмэл дасгалын арга юм. Учир нь хэрэгжүүлэхэд маш энгийн бөгөөд та өөрийн хүссэнээр цаг хугацаа, газраа сонгох боломжтой.

Гүйлт нь одоо маш түгээмэл дасгалын арга юм. Учир нь хэрэгжүүлэхэд маш энгийн бөгөөд та өөрийн хүссэнээр цаг хугацаа, газраа сонгох боломжтой. Тиймээс та ойр ойрхон гүйх нь ашиг тусыг мэдэх үү? Гүйлт нь энгийн зүйл биш гэдгийг мэдэж байх ёстой. Хүн бүр тусгайлан боловсруулах шаардлагатай олон хорио цээрийг анхаар. Гүйх үед бие махбодид эрчим хүч хэрэгтэй байдаг тул юу идэх нь дээр вэ?

Ашиг тус 1

Бие махбодийг бэхжүүлж, дархлааг сайжруулна

Гүйлтээр хичээллэх нь таныг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна, биеийн тань илүүдэл жинг хасаж, булчингийн үйл ажиллагааг болон эрүүл мэндийг тань сайжруулдаг. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлж, биен дэх цусны урсгал, хүчилтөрөгчийн хэмжээ ихэсгэдэг. Гүйлтээр хичээллэж байгаа тохиолдолд таны даралт багасч, ясны бүтэц сайжирч хожим ясны сийрэгжилт болохоос урьдчилан сэргийлж чаддаг.

Ашиг тус 2

Арьсыг сайжруулж, арьсыг сайхан болгоно

Гүйх нь арьсыг сайжруулдаг гэдгийг олон хүн мэдэхгүй, хэрэв та гүйсээр байвал таны биеэс хөлсөө гадагшлуулж, арьсан доорх бохирдлыг хурдан гадагшлуулж, арьсны нүх сүвийг цэвэрлэж арьс илүү тунгалаг харагдана.

Ашиг тус 3

Сэтгэл санаагаа сайжруулж, зовлон бэрхшээлээ мартаж, илүү аз жаргалтай байх болно

Физиологийн хувьд танд сайн нөлөөтэйгээс гадна таны сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөгийг эрдэмтэд аль хэдийн тогтоожээ.

Гүйлтээр хичээллэснээр стреснээс ангижирч, эрх чөлөөтэй болсон, хүчтэй болсон, өөртөө итгэлтэй болсон мэдрэмжийг хүмүүс мэдэрдэг байна. Удаан гүйж байгаа тохиолдолд та өөрийн санааг зовоосон зүйлээс түр хугацаанд ч болов салж, өөрийн тархи толгойноос тэр бүхнийг авч хаядаг ажээ.

Ашиг тус 4

Уушигны багтаамжийг сайжруулна

Гүйлт нь уушгины багтаамжийг сайжруулах маш сайн дасгал хэвээр байна, учир нь гүйлтийн үед амьсгалахад хэцүү байдаг тул өөрийгөө зөв тохируулах шаардлагатай байдаг. Заримдаа гүйлтийн үеэр амьсгалаа удаан барих, хамар, амаа хамтад нь ашиглах шаардлагатай байж, гэхдээ хэмнэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Удаан гүйсэний дараа таны уушигны багтаамж ч сайжирна.Та таван давхарт нэг амьсгаагаар авирахыг хүсэхэд амьсгал тасрахгүй!

Ашиг тус 5

Даруу байдлыг сайжруулна

Ер нь бүжиглэж чаддаг охидын ааш зан сайтай, хөл нь хэт шулуун гэдгийг бид харж байна. Удаан хугацаанд гүйсний дараа та нарлаг спортын зан чанарыг дотроос нь гаргаж, илүү зөөлөн, эрч хүчтэй харагдуулна.

Гүйлтийн тухай зөвлөгөө

Анхлан гүйж эхэлж байгаа бол өөртөө ачаалал хэт их өгөхгүйгээр бага багаар, аажим аажмаар биеэ дасгах хэрэгтэй.

Та гүйлтээр хичээллэдэг ч явган сайн алхаж байх ёстой. Гүйхийн өмнө таваас арван минут алхаж биеэ халааж байх ёстой аж.

Харин долоо хоногийн сүүлээр нэг ч зогсолгүй 30 минут гүйхийг хичээгээрэй. Таны амьсгал тань задарч бие тань улам бүр хөнгөн болохыг та мэдрэх болно.

Та өдөр болгон тогтмол гүйж байвал илүү үр дүтэй бөгөөд ажил тань амжихгүй бол долоо хоногтоо ядахдаа л гурваас дөрвөн удаа гүйхийг хичээх хэрэгтэй.

Та гүйж байхдаа амьсгалаа маш сайн хуваарилах хэрэгтэй бөгөөд гүйж байхдаа хүнтэй ярьж чадахуйц байдлаар хэтэрхий амьсгаадахгүй байхаар зөөлөн гүйх ёстой.

Гүйж дууссаныхаа заавал ус ууж , алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй бөгөөд гүйж байхдаа ч бага бага балгах ёстой аж.

Гүйж байхдаа амьсгалаа мөн зөв авах нь чухал ба амаараа амьсгалж, амьсгалаа гаргаж байх нь таны булчинд хүчил төрөгчийг бэлэглэдэг байна.

Гүйж байхдаа юу идэх вэ

Цэцэгт байцаа: "Хоол тэжээлийн хүч" гэгддэг цэцэгт байцаанд витамин С, кали, эслэг, фитохимийн бодисууд агуулагддаг.

Өөх тос багатай тараг: Гүйлт гэх мэт таталцлын хүчийг эсэргүүцдэг дасгалууд нь ясны нягтралыг сайжруулдаг ч гүйгчдэд кальци шаардлагатай хэвээр байна. Нэг аяга тараг нь биеийн өдөр тутмын кальцийн хэрэгцээний гуравны нэгийг агуулдаг ба уураг ихтэй тул дасгалын дараах булчингийн өсөлт, нөхөн сэргэлтэд маш сайн байдаг.

Өөхгүй үхрийн мах: Үхрийн мах нь уургийн өндөр чанартай эх үүсвэр бөгөөд төмрийн агууламж маш өндөр байдаг тул төмрийн дутагдал нь ядрахад хүргэдэг тул гүйгчдэд онцгой чухал элемент юм.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : 39yst.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл