solongonews
Бээжингийн Найралт Найрамдах сүм
2017-03-31 16:21
Үзэсгэлэнт сайхан Бээжин хот-Найралт найрамдах сүм


Бээжин хотын зүүн дүүрэгт байрлаж байгаа Найралт Найрамдах сүм буюу Юн Хө Гүн сүм бол Хятад даяар алдартай ламын сүмийн нэг юм. Энэ сүм уг нь Найралт Төв хааны агь байх үеийнх нь ордон байжээ. Найралт Төв хаан ширээнд сууснаас хойш түүний ордон нь заавал сүм болох ёстой учир урьдаар Чин улсын хаадын өвөг дээдсээ тахих сүм болгож, Тэнгэр Тэтгэгч хааны есдүгээр он буюу 1744 онд ламын сүм болгосон юм. 6.64 га талбайтай энэ сүм нь уран нарийн байгуулан бүтээсэн гурван том пайлуур болон аугаа сүрлэг таван гол дуганаас бүрдсэн юм. Урьд талаас нь дараалан хойшоо махранцын дуган, Найралт найрамдах сүм, үүрд ивээгч ордон, номын хүрдийг машид эргүүлэгч дуган, түмэн буянт асар байрлаж байна.

Тэдгээрийн дотроос номын хүрдийг машид эргүүлэгч дуган бол хамгийн том дуган болно. Энэ дуганд тус сүмийн лам нар ном гүрэм үйлдэн, ерөөлийн хурал хурдаг юм. Гол дуганы хоёр талаар нь бас жигүүрийн дуган, асар тагт, тайз тавцантай.

Найралт Найрамдах сүмд гурван эрдэнэ байдаг. Энэ гурван эрдэнийг тодруулбал:

Нэг. Зоо бурхны сүм дэх бурхны хөргийг хүрлээр цутган бүтээж, бурхны гүнгэрвааг нь бүр агаруу зандан модоор сийлэн бүтээгээд, ерэн есөн луу сийлэн ороолгосон байна.

Хоёр. Номын хүрдийг машид эргүүлэгч дуганы гол дунд нь тахиж буй Цункава бурхны ар талд байгаа таван зуун аршийн уулыг хүрэн зандан модоор сийлэн бүтээж, бурхдыг нь алт, мөнгө, гууль зэс зэрэг таван төрлийн өнгөт металлаар бүтээсэн байна. Бас нэгэн эрдэнэ гэвэл, Түмэн буянт асар дотор тахиж байгаа арван найман метр өндөр зогсоо Майдар бурхныг гурван метр диаметртэй ганц том цагаан зандан модоор сийлэн бүтээсэн юм. Энэ бурхан нь Генисийн номд тэмдэглэгдэн орсон байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : chinamon.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл