
Монгол Улсын Уламжлалт анагаах ухааны шинжлэх ухааны хүрээлэнгийн эмийн үйлдвэрийн дарга Ш.Болд:
Түүхийг бүтээхийн тулд заавал түүх өөрөө үнэн байх ёстой. Ялангуяа баримтын хувьд археологийн судлал болон бусад орны эртний монголчуудын анагаах ухааны талаар тэмдэглэсэн сурвалж бичигтэй уялдуулан эдгээрт байгаа гол баримтуудыг гаргаж ирснээрээ онцлогтой.

Хятадын Шинжлэх Ухааны хүрээлэнгийн академич, Наньжин Их Сургуулийн профессор, Хонконгийн Их Сургуулийн профессор, АНУ-ын шинийг санаачлах нийгэмлэгийн академич Сү Гуохүй:
Өвчин эмгэгээс сэргийлэх гэдэг нь хүн төрөлхтний эрүүл мэндэд тустай байдгийг судлан гэрчилсэн. Гол төлөв эдийн засгийн хурдтай хөгжил, ажил амьдралын хурдац, нийгмийн өрсөлдөөнөөс болж хүмүүс элдэв төрлийн өвчинд нэрвэгдэж байна. Иймээс аливаа өвчнөөс сэргийлэх нь анагааж засахаас ч чухал гэдгийг нотолгоо баримттай гүнзгий өгүүлсэн.

Хөх Нуур Их Сургуулийн Эмнэлгийн Дээд Сургуулийн Өндөрлөг орны анагаах ухааны төвийн судлаач Лү Дяньшян:
Өндөрлөг оронд үргэлж үүсдэг өвчнийг Төвд эмнэлгээр эмчлэн засаж байгаа судалгааг танилцуулсан. Төвд эмнэлэг бол элбэг баялаг агуулга бүхий бүрэн дүүрэн онолын систем болон ил тод үндэстний онцлогтой юм. Ялангуяа зарим төвд эмийг туршилтаар өндөрлөгийн орны өвчинд онцгой тустай байгааг танилцуулжээ.

Япон улсын Шизүока Их Сургуулийн Хэрэглээний биологийн шинжлэх ухааны дээд сургуулийн профессор Күзака Тэжия:
Одоо дэлхий дээр өргөн хэрэглэгдэж байгаа зарим хорт хавдрыг эмчлэхэд тустай эм хүний биеийн элдэв эд эсэд сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм байдалд бид хэрхэн хүний биеийн эрхтэн, үржлийн системийг хордлогоос хамгаалж, үржлийн хэмжээг өндөр болгох тухай судалгаа өрнүүлж байна.

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны Бие сэтгэцийн анагаах ухааны төвийн эрхлэгч Нагунбилэг:
Европ эмнэлэг болон уламжлалт эмнэлгээс гадна ямар хэлбэрийн эмчилгээ хэрэгтэй байна гэдгийг бид бодох хэрэгтэй. Бодис бол биет цогц, энерги, мэдээ мэдээлэл хэмээх гурван байдалтай гэдгийг тодорхой дурдсан байна. Европ эмнэлэг бол бодисоор эмчилдэг, хятад эмнэлэг бол энергиэр эмчилдэг бол монгол эмнэлэг бол мэдээ мэдээллээр эмчилдэг. Гэвч эдүгээ бодис, энерги бүгд байгаа. Зөвхөн мэдээ мэдээлэл дутагдаж байгаа аж.
