solongonews
Мальта дахь ”Хятадын аялал жуулчлал, соёлын долоо хоног” нээгдэв
2021-06-02 16:06
Мальта дахь ”Хятадын аялал жуулчлал, соёлын долоо хоног” нээгдэв

Мальта улс дахь "Хятадын аялал жуулчлал, соёлын долоо хоног"-ийн арга хэмжээ 6 дугаар сарын 1-ий өдөр онлайнаар нээлтээ хийсэн байна. Ингэснээр тус улс нь албан ёсоор аялал жуулчлалын салбараа сэргээсэн байна.

Соёлын долоо хоногийн үйл ажиллагаа нь "Үзэсгэлэнт Хятад улс" сэдвээр ихэвчлэн онлайнаар явагдах бөгөөд соёлын биет бус өв болон хөдөөгийн үзэсгэлэнт барилга байгууламж, мөс, цасны аялал жуулчлал, хоолны соёл гэсэн гурван том хэсэгтэй аж. Соёлын долоо хоног нэг сарын хугацаатай үргэлжилнэ.Энэ арга хэмжээг БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны товчооноос санаачлан, Мальта дахь Хятадын соёлын төв, Хятадын соёл, аялал жуулчлал яамны Хятад-гадаад соёлын солилцооны төвөөс зохион байгуулж байгаа аж.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл