solongonews
Хятад машин Африкчуудын ташаалыг хүртэж байна
2023-10-08 08:34
Хятад машин Африкчуудын ташаалыг хүртэж байна

    Энэ жил Хятадын “Бүс ба зам” санаачилгыг дурдан гаргасан 10 жилийн ой тохиож байна. Сүүлийн жилүүдэд  “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг гүнзгий сайжруулж, “Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум? Бээжингийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2019-2021)” зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдийг тогтвортой хэрэгжүүлж, Хятад-Африкийн харилцаа хөгжлийн эрч хүчтэй хэвээр байж, Хятад-Африкийн автомашины хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2015 онд Хятадаас Африк руу 110 мянга орчим автомашин, 2022 онд 200 мянга орчим автомашин экспортолжээ. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр 2023 оны эхний хагас жилд Хятадын автомашины экспорт 2.14 сая ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 75.7 хувиар өссөн байна. Хятад улс энэ онд дэлхийн хамгийн том авто машин экспортлогч орон болох төлөвтэй байна.

      Африкийн гудамжинд хятад машин улам олширч байна

Өмнөд Африкийн Йоханнесбург хотод 64 настай Лерик Тао хятад  машинаа салшгүй "сайн хамтрагч" хэмээн үзсээр ирсэн нэгэн. Таксины жолоочийн хувьд тэр өдөр бүр Йоханнесбургийн гудамжаар BAIC Foton брэндийн жижиг хэлбэрийн автобус жолооддог.

- Амьдралаа өөрчлөхөд минь хятад машин тусалсан  юм. Даруй мөнгө олж, амьжиргааны асуудлаа шийдэхэд надад тусалсан гэж Лерик Тао ярьлаа.

Таван жилийн өмнө Лерик Тао амьдралаа залгуулах зорилгоор жижиг хэлбэрийн автобус худалдан авахаар төлөвлөж байсан бөгөөд найзынхаа зөвлөснөөр BAIC Foton -г сонгосон байна.

- Хятад машинууд боломжийн үнэтэй, түлш бага зарцуулдаг, одоо харахад би зөв сонголт хийсэн. Йоханнесбургт уулын зам олон тул ихэнхдээ дээшээ, доошоо явах хэрэгтэй байдаг. BAIC Foton машин маань үүргээ маш сайн гүйцэтгэсэн.  Машины дотор тал чив чимээгүй байдаг нь  зорчигчдод маш их таалагддаг гэж  Лерик Тао ярьлаа. Лерик Таогийн зөвлөмжөөр хамтран ажиллагсад нь ч сургуулийн автобус, жуулчин хүлээн авах автобус сонгохдоо хятад автобус худалдан авч эхэлсэн байна.

Өмнөд Африкийг "Дэлхийн авто машины өрсөлдөөний талбар" гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд Хятадын автомашин эзэмшигчдийн тоо улам нэмэгдсээр байна. 2022 онд Өмнөд Африкт Хятадын брэндийн автомашины борлуулалт 35 мянган ширхэгээс давжээ. Энэ оны 08-р сарын эхээр Өмнөд Африкийн "Машины борлуулалтын жагсаалт" сайтад 2023 оноос хойш Өмнөд Африкт долоон брэндийн 21 мянга орчим хятад машин зарагдсан бөгөөд BMW, Toyota болон бусад брэндүүдтэй харьцуулахад Хятадын автомашины борлуулалт эрс нэмэгдсэн байна гэж нийтэлжээ.

Африкийн Замби улсад Хятадын автобус хүмүүсийн холын замд зорчих чухал сонголтуудын нэг болжээ. Тодруулбал, жил бүр Хятадын 3800 орчим автобус Африкийн зах зээлд худалдаалагддаг байна. Замбийн хилийн чанад дахь Хятадын Холбооны гүйцэтгэх дарга, HIGER BUS (Замби) ХХК-ний Ерөнхий менежер Ү- Минь Африкт 22 жил шаргуу ажиллаж байна. Одоогоор Хятадын HIGER BUS компаний Өмнөд Африкийн долоон улсад  автобус худалдаалах төлөөлөгчөөр ажиллаж, орон нутагт зах зээлийн 60 хувийг эзэлдэг.

Хятадын эрчим хүчний шинэ тээврийн хэрэгсэл Африкт түгээмэл болж эхлэв. Зүүн Африкийн Кени улсын нийслэл Найроби хотод нисэх онгоцны буудал руу автобусаар явбал цахилгаан хөдөлгүүртэй автобусыг Хятадын BYD компани үйлдвэрлэсэн юм. BYD?нь орон нутгийн эрчим хүчний шинэ тээврийн хэрэгслийн компаниудтай хамтран ажилласнаар орон нутгийн хэд хэдэн автобусны компаниас 130 гаруй цахилгаан автобусны захиалга авчээ.

Автобуснуудыг Хятадад хэсэгчлэн угсарч Кени улс руу тээвэрлэж, улмаар бүрэн угсардаг. Одоогийн байдлаар BYD, Geely, Dongfeng, GreatWall, SAIC, JAC зэрэг хятадын  машины компаниуд Африкт эрчим хүчний тээврийн хэрэгслийн шинэ загварыг гүйцэтгэсэн байна. GreatWall, Chery зэрэг машины компаниуд ч мөн hybrid загваруудыг гаргах болно.

Зөвхөн хийц загвар гоё төдийгүй, сайн чанартай

Африкт хятад машин яагаад түгээмэл байдаг вэ? Өмнөд Африкаас ирсэн машин худалдаалагч Андре Думанзвини энэ талаар өөрийн бодлоо илэрхийллээ. Олон жил автомашины худалдаа эрхэлсэн тэрээр Хятадын автомашины компанид орсноор бизнес нь улам бүр томрон өргөжсөн байна. Андре Думанзивинигийн үзэж байгаагаар Африкийн үйлчлүүлэгчид автомашины гурван шинж чанарыг эрхэмлэдэг. Нэгдүгээрт, машин нь сайн үзүүлэлттэй, түлш бага зарцуулдаг. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн чанар найдвартай. Гуравдугаарт, борлуулалтын дараах үйлчилгээ нь төгс төгөлдөр бөгөөд эд ангиудыг зах зээлээс олоход хялбар байдаг.

- Хятадын ихэнх машины брэнд эдгээр гурван шинжийг нэгэн зэрэг агуулсан байдаг нь маш ховор шинж. Хятад машинууд Африкийн замын нөхцөл байдалд илүү дасан зохицдог, удаан эдэлгээтэй. Замын нөхцөл тийм ч сайн биш ч гэсэн дор хаяж 7-8 жил ашиглаж болно гэж Андре Думанзивини хэллээ.

1994 онд Хятадын FAW компаний Жефан брэндийн ачааны машин Өмнөд Африк руу орж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйлчлүүлэгчдэд чиглүүлэх замаар аажмаар бузгайрчээ. 2014 онд "Бүс ба зам" санаачлагын дагуу  FAW-ийн Өмнөд Африк дахь Күха үйлдвэрийг барьж дуусган, ашиглалтанд оруулсан. 10 мянган ачааны машин гарахын тулд үйлдвэр ердөө 8 жил л зарцуулжээ. 2023 оны эхний хагас гэхэд үйлдвэр 15000 гаруй ачааны машин борлуулав.

2003 онд Юйтүн автобус Африкт орж ирсэн. 2004 онд BYD?Африкийн зах зээлд орж ирсэн. 2007 онд GreatWall-ийн анхны пикап Өмнөд Африкт зарагдсан. 2011 онд BAIC Foton автомашины компани Африкт үйлдвэрлэлийн бааз байгуулсан. 2016 онд BAIC автомашины группын ХХК нь Өмнөд Африкт суурьшиж, орон нутгийн компаниудтай хамтран үйлдвэр байгуулж, автомашины судалгаа, хөгжүүлэлт, худалдан авалт, үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарыг бүхэлд нь хамрав.

59 настай ачааны машины жолооч Адиан "хуучин найзтайгаа" уулзахаар Өмнөд Африкийн FAW компаний Күха үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд байнга ирдэг ажээ. 2004 онд FAW компани нь Өмнөд Африкт байсан учраас тэрээр худалдаачдаар дамжуулан   Жефан брэндийн ачааны машин худалдан авсан юм. Тэр бараг  бүх Өмнөд Африк даяар  барилгын материал, тавилга бүхий эд зүйл тээвэрлэн 1.5 сая километр замыг туулсан. Энэ хугацаанд хэвийн засвар үйлчилгээнээс бусад тохиолдолд ачааны машин засварын газар бараг ордоггүй байсан. Машин  бараг 10 жил дөхөж байсан ч бүрэн ачаалалтай үед түлшний зарцуулалт литр тутамд 4.5 км хэвээр байв.

- Машин маань маш сайн чанартай, хүмүүст хэзээ ч асуудал үүсгэдэггүй. Энэ бол миний харж байсан хамгийн удаан эдэлгээтэй ачааны машин юм гэж Адиан хэлэв.

Африкийн зах зээлд Хятадын машинууд хөл тавих болсон гол шалтгаан нь  зөвхөн харахад гоё төдийгүй, сайн чанартай. Африкт Хятадын автомашины брэнд нэмэгдэж байгаа нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж байна. Бельгийн вебсайтад нийтлэгдсэн нийтлэлд дурдсанаар Хятадын автомашины брэндүүд сүүлийн 10 жилд Өмнөд Африкт амжилтад хүрсэн гол хүчин зүйлүүдийн нэг бол тэд үнэ цэнэтэй бүтээгдэхүүнээр хангаж чаддаг явдал юм. Хятад машинууд маш боломжийн үнэтэй төдийгүй, орчин үеийн загварын үзэсгэлэн, бат бөх гүйцэтгэл, цогц баталгаат үйлчилгээ үзүүлдэг тул худалдан авагчдын анхаарлыг татдаг.

Хятад, Африкчууд бол яг л төрөл төрөгсөд шиг жинхэнэ найз нөхөд, хамтрагчид

Сүүлийн жилүүдэд Кени зэрэг Африкийн орнууд автомашины импортын ялгавартай тарифын бодлогыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, арилжааны болон ачааны машин зэрэг тээврийн хэрэгслийн импортод 50 хувиас 70 хувь өндөр тарифыг хэрэгжүүлж, авто машины эд ангийн импортын тарифыг 20 хувиас 30 хувь хүртэл бууруулав. Үйлдвэрлэлийн зардлыг бууруулахын тулд Хятадын улам олон автомашины компаниуд Африкт үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулалт хийх буюу хамтран ажиллаж, орон нутагт нь угсралт хийх эсвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг хийж, Африкийн хэрэглэгчдэд ашиг хүртээж байна.

Орон нутгийн ажил хайдаг хүмүүс ч ашиг хүртэв. Өмнөд Африк дахь FAW-ийн Күха үйлдвэрт хятад гурван ажилтан, орон нутгийн 200 шахам ажилтан байдаг. Үүний 15 гаруй хувь нь эмэгтэй ажилчид байдаг. Мөн тус үйлдвэр нь боловсон хүчний сургалт, чанарыг сайжруулах тогтолцоог бий болгосон. Юйтүн автобусны Этиоп улсад байгуулсан угсрах үйлдвэр нь орон нутгийн 550 хүнийг ажлын байраар хангаж байна. BAIC автомашины группын Өмнөд Африкийн үйлдвэрийн эхний ээлжийн бүтээн байгуулалт нь 1540 хүнийг шууд ажлын байраар хангах боломж бий болгосон. Төсөл хэрэгжиж дууссаны дараа нийт ажилчдын 90 гаруй хувь нь Өмнөд Африкийн ажилчид байх болно. BAIC Foton-ын Африк дахь үйлдвэрүүд нь орон нутгийн 500 гаруй ажлын байрыг шууд бий болгож чадна.

- Би анх үйлдвэрт орохдоо юу ч үгүй байсан. Одоо би гэртэй, сайхан эхнэртэй, хөөрхөн хүүхдүүдтэй болсон. Би маш их аз жаргалтай амьдарч байна гэж одоо Өмнөд Африкийн FAW-ийн Күха үйлдвэрийн техникийн захирал болоод байгаа Же Же хэлэв. Тэрээр мөн:

- Би Хятад болон Өмнөд Африкийн хүмүүстэй хамтран ажилладаг. Тэднээс маш их ажлын туршлага сурсан, Хятадын компаниудад үнэхээр их талархаж байна гэж хэллээ.

- Хятадын компаниуд надад амьдралаа өөрчлөх боломж олгосон. Энд ажиллахад хүмүүс намайг их хүндэтгэдэг, надад их таатай санагддаг гэж Бинафер хэллээ. Тэрээр 03-р сард орон нутгийн ажилтнуудын төлөөлөгчийн хувиар Хятад руу бизнесийн сургалтад хамрагдахад сэтгэл нь ихэд хөдөлсөн байв.

- Хятадын талын ажлын баг маш мэргэжлийн байсан бөгөөд надад их тусалсан. Бид гүн гүнзгий нөхөрлөлийг бий болгосон гэж Бинафер Хятад, Африкчууд бол яг л төрөл төрөгсөд шиг жинхэнэ найз нөхөд, хамтрагчид гэдгийг улам бүр ухаарч байна гэж хэллээ.

Боловсрол, эрүүл мэндийн тусламж, спорт, хүүхдийн нийгмийн халамжийн хандив гээд Хятадын автомашины компаниуд орон нутгийн нийгэмд идэвхтэйгээр нэгдэх, өөрийн байрлаж буй улс орнуудын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, орон нутгийн хэрэглэгчидтэй харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, хятад брэндийн хариуцлагатай, найдвартай дүр төрхийг аажмаар бий болгож байна. Африкийн хэрэглэгчдийн гуравны нэгээс илүү хувь нь Хятад брэндтэй машин худалдан авах талаар бодож үзнэ гэж зах зээлийн судалгааны "Nielsen" компаний судалгаагаар тогтоосон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл