solongonews
ГХЯ-ны албан тушаалтан ЕХ-ны төлөөлөгчийг дуудан уулзлаа
2021-03-23 16:01
Хятадын ГХЯ-ны албан тушаалтан БНХАУ-ад суугаа ЕХ-ны төлөөлөгчдийн багийн ахлагчийг дуудаж уулзав.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Чинь Ган 03 дугаар сарын 22-ны шөнө БНХАУ-ад суугаа ЕХ-ны төлөөлөгчдийн багийн ахлагч Юй Бай /Nicolas Chapuis/-г дуудан уулзаж, “Шиньжяны хүний эрхийн асуудал” гэгчээр шалтаг болгож, Хятад улсын албан байгууллага, хувь хүнд ганц талаасаа хориг тавьсан асуудлаар Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс хэлэлцэн, Европын талын энэхүү үнэн худлыг хутган, хар цагааныг тонгоруулан, Хятад улсын дотоод үйл хэрэгт бүдүүлгээр оролцож байгаа үйлдэлд Хятадын тал хатуу чанга эсэргүүцэл илэрхийлж, хариу арга хэмжээ авах тухай мэдэгдсэн байна.

Чинь Ган:

- Буруугаа таньж, эртхэн ухаарч, “хүний эрхийн номлогч”-ийн дүрээсээ салж, давхар стандартаа орхихыг Европын талд шаардаж байна. Мөн бусад орны дотоодод оролцохгүй байхыг хүсье. Үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах Хятадын засгийн газрын байр суурь бат чанга байх болно гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл