БНХАУ-ын Төмөр замын IV Сивил группийн /CTCE/ Нэгдүгээр инженерийн компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Фэн Шаньхэн болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Күнзийн Институтийн Хятадын талын захирал Бао Айдун нар энэ сарын 15-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотод байрлах БНХАУ-ын Төмөр замын IV Сивил группийн төслийн төвд уулзалт зохион байгуулж, боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны гэрээнд талуудыг төлөөлөн гарын үсэг зурсан байна.

БНХАУ-ын Төмөр замын IV Сивил группийн /CTCE/ Нэгдүгээр инженерийн компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Фэн Шаньхэн /баруун/ болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн Күнзийн Институтийн Хятадын талын захирал Бао Айдун /зүүн/

Уулзалтын үеэр
Уулзалтын үеэр Фэн Шаньхэн хэлэхдээ:
- Хятад улсын шинэчлэл, нээлтийн төрийн бодлого, эдийн засгийн хөгжлийг дагаад Хятад улс болон дэлхийн олон улс орон хоорондын харилцаа өдөр ирэх тусам нягтарч байна. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтаар манай компани ч “Бүс ба зам” дагуух улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, тухайн улс орны зах зээл, соёл иргэншилтэй илүү сайн уялдах зорилгоор боловсон хүчнээ орон нутгийн хэл, соёлыг суралцах шаардлага тавьдаг. Өнөөдөр манай компани Күнзийн Институттэй боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагаанд гарын үсэг зурж байгаагийн зорилго мөн үүнд бий. Хятад, Монголын нөхөрлөлийг үргэлжлүүлэх шинэ ээлжийн “соёлын элч”-ийг хүмүүжүүлж, мөн компанийн ирээдүйн хөгжилд шилдэг боловсон хүчин бэлтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Зургийг: Хятадын Өдрийн сонины Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын сэтгүүлч Хүө Вэнь
