Чэндэгийн цэцэгчид
2020-08-12 20:27
Чэндэгийн цэцэгчид

Намрын сар эхэлснээс хойш Хэбэй мужийн Чэндэгийн тариачид өлзийт удвал цэцэг түүж хадгалах гээд борви бохисхийх завгүй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Чэндэ шянь нь ядуурлыг бууруулах ажилдаа "Компани+Тариан талбай+Тариачин" гэх аргачлалын дагуу ядуу амьдралтай тариачин өрхүүдээр өлзийт удвал цэцэг тариалуулах төсөл хэрэгжүүлж байна. Өлзийт удвал цэцгээс шар дэлбээ гардаг. Өнөөдрийн байдлаар тус шянь 17000 мү /1га=15мү/ газарт өлзийт удвал цэцэг тариалсан байна. Шяний 5000 гаруй өрхийн тариачид өлзийт удвал цэцэг тарих төсөлд хамрагджээ. Тариачид өөрсдийн тариалангийн талбайгаа түрээслүүлэх, хөлсний ажил хийх зэргээр орлогоо нэмэгдүүлж байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
