
“Хил хязгаарын цөөн тоот үндэстний газар нутгийн хот тосгоны олон нийтийн соёлын дэд бүтцийн бүтээн байгуулалт буурай, хөгжил нэлээд дорой байсаар байна. 1.7 сая гаруй хүн амтай Баяннуур хотоор жишээлэхэд ганц жүжгийн танхимтай байгаа юм. Энэ мэт дорой буурай орчин нөхцөл нь орон нутгийн соёлын хөгжилд нөлөөлж, тоглолт хийх, соёлын солилцоо хийх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахад саад болж байна” гэж Баяннуур хотын Үндэстний дуу бүжгийн театрын орлогч дарга, бүх Хятадын ардын төлөөлөгч Жян Лань ярив. Өөрийн дур багатай ажил үйлсийнхээ хөгжлийн төлөө ямагт сэтгэл алгасан бодолхийлж явдаг тэр энэ удаагийн хуралд мөн энэ тухай сануулга дэвшүүлсэн байлаа.
Өнгөрсөн жилийн бүх Хятадын “Хоёр чуулган”-ы үеэр тэр хил хязгаарын цөөн тоот үндэстний бүс нутгийн албанаас эрхэлсэн урлагийн багийг олон нийтийн соёлын үйлчилгээний системд оруулах тухай санал дэвшүүлж, соёлын төв, номын дэлгүүр, музейг төлбөргүй байдаг шиг нийтийн нөхвөрийн чанартай ажиллагааны нөхвөр олгож, олон нийтийн үйлчилгээний чадавхыг нь илрүүлэхийн хамт баруун хэсэг орны цөөн тоот үндэстний газар нутгийн бодит байдалд нийцсэн соёлын хөгжлийн төрийн бодлого тогтоож, баруун хэсгийн соёлын хөгжлийг дэмжихийг хүссэн байна.
Түүний саналыг Соёлын яамнаас тун хүндэтгэн чухалчилж, түүнд хариулт өгөхдөө: - Таны дурдсан хил хязгаарын цөөн тоот үндэстний албанаас эрхэлсэн урлагийн багийг олон нийтийн соёлын үйлчилгээний системд оруулах энэхүү санал тань бодит утга агуулгатай. 2015 оноос баруун хэсэг болон цөөн тоот үндэстний газар нутгийн урлагийн давуу талыг илрүүлж, баруун хэсэг орон, цөөн тоот үндэстний газар нутгийн соёл урлагийн түвшинг дээшлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Одоогоор бид эдийн засгийн яаман зэрэг салбартай хамтран “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд баруун хэсгийн орон нутаг болон цөөн тоот үндэстний газар нутгийн соёл урлагийн хөгжлийг дэмжих зэрэг талын ажлын нэмэгдүүлэхийг хичээнэ” гэсэн байна.
Соёлын яамнаас түүний дурдсан саналд таатай хариу өгсөн нь түүнд хязгааргүй омогшил өгсөн байна. Энэ жил тэр хил хязгаарын цөөн тоот үндэстний газар нутгийн олон нийтийн дэд бүтцийн бүтээн байгуулалт дахь хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх тухай санал дэвшүүлжээ. “Олон нийтийн соёлын үйлчилгээний дэд бүтцийн бүтээн байгуулалт нь соёлын хөгжлийн үр өгөөжийг хамтран эдлэхтэй шууд холбоотой байдаг” гэж Жян Лань төлөөлөгч дэвшүүлсэн саналынхаа тухай тайлбарлан ярив.
