Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хятадын хоёр чуулган бол БНХАУ-ын улс төрийн томоохон үйл явдал, ард иргэдийн улс төрд оролцох чухал суваг, мөн Хятадыг ажиглах цонх юм. Хятадын хоёр чуулган нь жил бүр гадаад дотоодын анхаарлын төвд ордог. Хоёр чуулган дээр ерөнхий нарийн бичгийн дарга ямар үгнүүдийг өндөр давтамжтай хэлэв? Өнгөрсөн жилүүдийн засгийн газрын ажлын тайлан аль чиглэлд анхаарч ажилласан бэ? Төлөөлөгч, гишүүд ямар асуудлуудыг авч хэлэлцэв? Хэвлэл мэдээлэл, цахим хэрэглэгчид ямар сэдвүүдийг хамгийн илүү сонирхож байгаа вэ?
Хятадын төв телевизийн вэбсайт нь "AI-гаар хоёр чуулганыг харах" цуврал тусгай нийтлэлүүдийг нийтэлж, өнгөрсөн жилүүдийн хоёр чуулганыг хиймэл оюун ухаан, том өгөгдлөөр тайлбарласан байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2013 оны хоёр чуулганаас эхлэн 7 жил дараалан жил бүр 6 орон нутгийн багт зочилдог байсан. 2020 онд цар тахлын нөлөөнөөс болж хоёр чуулганы үргэлжлэх хугацааг 8 хоног болгон богиносгож, Ши Жиньпин даргын орон нутгийн багт орж хэлэлцэх ажил ч 4 удаа болон буурсан юм.
Ийнхүү Ши Жиньпин дарга 8 жилийн хугацаанд 46 удаа орон нутгийн төлөөлөгчдийн багт орж хэлэлцэхдээ хэлсэн үгнээс нь харахад "хөгжил", "эдийн засаг", "инновац", "шинэчлэл", "ард түмэн", "ядуурлыг бууруулах" зэрэг үг хамгийн олон удаа яригдсан байна.
"Хөгжил" бол Ши Жиньпин даргын хамгийн их анхаардаг асуудал юм.
Хөгжихийн тулд "эдийн засаг"-аа хөгжүүлнэ, хөгжихийн тулд "инновац"-д чиглэнэ, хөгжил нь ард түмэнд түшнэ, хөгжил нь мөн ард түмний төлөө байх хэрэгтэй.
