solongonews
Найрсаг хамтын ажиллагаа тогтвортой байдалд ашигтай
2017-07-13 17:46
Найрсаг хамтын ажиллагаа тогтвортой байдалд ашигтай

Энэ сарын 12-нд Филиппиний Гадаад хэргийн яам Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар арбитрын шийдвэр гарсны нэг жилийн ойд тохиолдуулан мэдэгдэл хийжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэншуан: Энэ хэргийн тухай Хятад улсын байр суурь хэлбэрэлтгүй бөгөөд тодорхой юм. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн ашиг сонирхлыг хэлбэрэлтгүй хамгаалж, хэргийг Филиппинтэй зөвшилцөх арга замаар шийдвэрлэхийг зорин, АСЕАН-ы орнуудтай Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана гэжээ.

Гэншуан: Өнгөрсөн жилээс хойш, Хятад, Филиппин хоёр улсын хамтын хүчин чармайлтаар хоёр тал санал зөрөлдөөнийг хэлэлцээгээр зохицуулах замд орсон юм. Хятад, Филиппиний харилцаанд бүх талаар эргэлт гарч, олон салбар дахь найрсаг, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хичээж байна. Энэ нь хоёр орон, хоёр ард түмний хамтын эрх ашиг төдийгүй бүс нутгийн орнуудын ашиг сонирхолд нийцэж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулахад ашигтай хэмээн онцолжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл