2023 оны 06-р сарын 19-ний орой БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ерөнхий захирал Ян Тао Хятад, Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтоний Блинкений Хятадад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийлээ. Ян Тао Хятад, Америкийн таван талт зөвшилцлийн талаар танилцуулав.
Нэг. Хоёр талын тэргүүн нарын Балигийн уулзалт дээр хүрсэн чухал зөвшилцлийг хамтран хэрэгжүүлж, санал зөрөлдөөнийг үр дүнтэй зохицуулан,харилцан яриа, солилцоо, хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцлоо.
Хоёр. Хоёр тал өндөр түвшний солилцоог хадгалахаар тохиролцов. Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ганг АНУ-д айлчлахыг урьсан бөгөөд Чинь Ган хоёр талын тав тухтай байдалд АНУ-д айлчлахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Гурав. Хоёр тал Хятад, Америкийн харилцааны чиглэлийн зарчмуудын талаар цаашид зөвлөлдөх уулзалтыг урагшлуулахаар тохиролцов.
Дөрөв. Хоёр тал Хятад, Америкийн харилцааны тодорхой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Хятад, Америкийн хамтарсан ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэн дэмжин ажиллахаар тохиролцжээ.
Тав. Хоёр орны хооронд хүн ам, боловсролын солилцоог өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Хятад, АНУ-ын хооронд зорчигч тээврийн нислэгийг нэмэгдүүлэх талаар идэвхтэй ярилцаж, нөгөө орны олон оюутан, эрдэмтэн, бизнес эрхлэгчдийг харилцан бие биенийхээ улс орнуудад зочлоход нь угтан авч, энэ зорилгоор дэмжлэг үзүүлж, хөнгөлөлт үзүүлэхээр хоёр тал санал нэгдсэн байна.
