solongonews
Хятадын олон улсын импортын экспо нүд бүлтийлгэнэ
2023-10-31 17:05
Хятадын олон улсын импортын экспо нүд бүлтийлгэнэ

Хятадын олон улсын импортын зургаа дахь экспо 11-р сарын 5-10-ний өдрүүдэд Шанхай хотноо болох гэж байна. Экспогийн үеэр зохиогдох аж ахуйн нэгжийн зургаан том үзэсгэлэн хүмүүсийн анхаарлыг хэдийнэ татаад эхэлчихсэн, тэр дотроо техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн лангуу нь хамгийн их эрэлттэй байна. Цар тахлын дараа агуулга хэлбэрээ бүрэн дүүрэн хадгалж чадаж байгаагаараа энэ удаагийн экспо онцлогтой. Үзэсгэлэнд эко, дижитал, ухаалаг хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил бүхий бараа бүтээгдэхүүнүүд тавигдах бөгөөд Японы Омрон компанийн зохион бүтээсэн оюунлаг робот ч оролцох юм. 

Японы Омрон компани энэ удаа ширээний теннис тоглодог ухаалаг роботыг экспод танилцуулахаар шийджээ. Уг робот ширээний теннисийг мэргэжлийн тамирчин мэт гайхалтай тоглож, спортын мастерыг хожиж буй видео бичлэг нэг хэсэг дуулиан тарьсан билээ. Энэ нь тус компанийн зохион бүтээсэн 8 дахь үеийн "теннисчин" юм. 

Ухаалаг технологи нь зөвхөн спортын гэлтгүй бүхий л салбарт хөгжиж, хүмүүсийн амьдрал ахуйд гүнзгий нэвтэрч байна. Америкийн Qualcomm компани Snapdragon хэмээх хамгийн сүүлийн үеийн  процессорыг мөн танилцуулах ажээ. Энэ процессорыг 5G和AI техникт ашигласнаар гар утас, авто машин, өсөх төхөөрөмж зэргийг ухаалаг технологитой шууд холбож болох юм. Америкийн Qualcomm компанийн Хятад дахь охин компаний хариуцлагатан хэлэхдээ, "Бид Хятад олон улсын импортын экспод зургаа дахь удаагаа оролцож байна. Манайх шинэ бүтээгдэхүүнээрээ дамжуулан маш олон хятад түнштэй болсон" гэжээ. 

Энэ онд Хятадын анхны чөлөөт худалдааны талбар болох Шанхайн чөлөөт худалдааны бүс байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй юм. Шанхай хотод болж буй энэ удаагийн импортын экспо тус агуулгыг ч мөн шингээжээ. Тухайлбал, цомхтгол хэлхээ, ухаалаг үйлдвэрлэл зэрэг техник тоног төхөөрөмж нь боомтын дэд бүтцийн шинэчлэл хөгжилтэй шууд холбоотой. Шанхайн чөлөөт худалдааны бүс анх удаа үндэстэн дамнасан 100 аж ахуйн нэгжийг энэ үзэсгэлэнд оролцуулж, шинэ техник, шинэлэг бүтээгдэхүүнийг нь танилцуулж байгаа нь үнэнхүү нүсэр зохион байгуулалт болж байна. Энэ онд Хятадын анхны чөлөөт худалдааны талбар болох Шанхайн чөлөөт худалдааны бүс байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй юм. Шанхай хотод болж буй энэ удаагийн импортын экспо тус агуулгыг ч мөн шингээжээ. Тухайлбал, цомхтгол хэлхээ, ухаалаг үйлдвэрлэл зэрэг техник тоног төхөөрөмж нь боомтын дэд бүтцийн шинэчлэл хөгжилтэй шууд холбоотой. Шанхайн чөлөөт худалдааны бүс анх удаа үндэстэн дамнасан 100 аж ахуйн нэгжийг энэ үзэсгэлэнд оролцуулж, шинэ техник, шинэлэг бүтээгдэхүүнийг нь танилцуулж байгаа нь үнэнхүү нүсэр зохион байгуулалт болж байна. 

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл