solongonews
ӨМӨЗО-ны Прокурорын Газар ХКН-ын ХIХ хурлын үзэл санааг суралцав
2017-10-22 12:06
ӨМӨЗО-ны Ардын Прокурорын Газрын намын удирдах багийн онол суралцах хэсэг 10 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, ХКН-ын ХIХ хурлаар Ши Жиньпин даргын хийсэн илтгэлийг суралцан үзэл бодлоо ярилцсан байна.

        ӨМӨЗО-ны Ардын Прокурорын Газрын намын удирдах багийн нарийн бичгийн дарга Ма Юншэн хуралд оролцож илтгэл тавьлаа. Тэрээр:

- ХКН-ын ХIХ хурлын үзэл санааг суралцах ажлыг одоо болон ирээдүйн хэсэг хугацааны улс төрийн үүрэг болгож биелүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ нийгмийн хөгжилд үйлчлэн, ялзралыг эсэргүүцэх тэмцлийг ахиулж, ядууг тэтгэх салбарын ажлыг цэгцлэх хэрэгтэй. Хуулиар хяналт хийх ажлын эрчмийг чангаруулан нам болон улсаас тушаасан чухал үүргийг чармайн биялүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл