solongonews
”Нэг бүс нэг зам”-ын тухай толь бичиг хэвлэгдэв
2017-04-10 20:00
Шанхайн Гадаад хэлний боловсролын хэвлэлийн газраас боловсруулан редакторласан ”Нэг бүс нэг зам”-ын нийгэм соёлын асуудлыг багтааж, зурагтайгаар олон хэл дээр бичигдсэн цуврал толийг эмхтгэн гаргалаа.

       Эхний шатанд Араб, Польш, Герман, Орос, Франц, Голланд, Румын, Япон, Турк, Испани, Грек, Итали, Англи зэрэг 13 хэл дээр толь бичгийг гаргах юм байна. Англи-Хятад хэлний эмхтгэлээс гадна бусад 12 төрлийн хэлний эмхтгэлийг англи, хятад хэлтэй гурван хэлээр хяналт болгох юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус цуврал толийг Гадаад хэлний боловсролын хэвлэлийн газар болон Германы PONS хэвлэлийн компани хамтран редакторлаж, "Нэг бүс нэг зам" дагуух буй бүхий орнуудын хэл болон албан ёсны хэлийг хамруулсан байна. Түүнчлэн Европын эдийн засгийн бүсийн орнуудын хэл, бусад олон улсын харилцаанд байнга хэрэглэгддэг хэлнүүдийг хамруулж, нийт 60 гаруй төрлийн эмхтгэлийг хэвлүүлэн гурван үе шатанд хуваан зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Хоёр дахь үе шатанд Монголоос гадна, Тайланд, Вьетнам, Мьянмар зэрэг АСЕАН-ы 10 орны хэлээр 30 гаруй эмхтгэлийг хэвлүүлнэ. Мөн Энэтхэг, Пакистан, Балба зэрэг Өмнөд Азийн 8 орон, Польш, Чех, Унгар зэрэг төв болон зүүн Европын 11 орны хэлийг тус тус хамруулжээ. Гурав дахь үе шатанд Казахстан зэрэг төв Азийн 5 орон, тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, төв болон зүүн Европын зарим орнууд, баруун Азийн зарим орнуудын хэлийг хамруулан 20 гаруй эмхтгэлийг хэвлүүлэх юм байна. 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл