Ирэх жилээс өндөр хурдны төмөр замд электрон билет хэрэгжүүлнэ
2018-07-09 11:02
Ирэх жилээс өндөр хурдны төмөр замд электрон билет хэрэгжүүлнэ.

Энэ сарын 05-ны өдөр сурвалжлагч Хятадын төмөр замын ерөнхий компаниас мэдээлэхдээ, энэ жилийн 08-р сарын 08-ны өдрөөс арван жил ажилласан Бээжин-Тяньжиний хоорондох хотын төмөр зам анх удаагаа 350 км/ц хурдтай аялах “Фү Шин нэрэмжит” өндөр хурдны төмөр замыг ашиглалтад оруулж, анх удаагаа 350 км/ц хурдтай аялах төлөвлөгөөг биелүүлэх болно.
Ялангуяа энэ жилийн дөрөвдүгээр улиралд төмөр замын электрон аяны билетийн ажлыг ч туршин хийж, аянчид гар утас, иргэний үнэмлэхээрээ өртөөнд шууд орж, өндөр хурдны төмөр замд суух боломжтой болж, цаасан тасалбар авах шаардлагагүй болж байгаа аж. Энэ ажлыг ирэх жил Хятад улсын өндөр хурдны төмөр замд дэлгэрүүлэх болно.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
