solongonews
Хятад улс нийлүүлэлтийн баталгааг ханган, үнийг тогтворжуулж,татвар, хураамжийг бууруулан санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх цуврал бодлогыг хэрэгжүүлж байна
2022-05-05 16:06
Хятадын бүх бүс нутаг аж үйлдвэрийн өсөлтийг тогтворжуулахад хүчин чармайлт гаргаж байна.

Гадаад орчны хүндрэлтэй нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх уналтын дарамттай тулгараад байгаа одоо үед Хятадын бүх бүс нутаг сүүлийн үед эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэн баримталж, нийлүүлэлтийн баталгааг ханган, үнийг тогтворжуулах, татвар, хураамжийг бууруулах, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын дэмжлэгийг өргөжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж,аж үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд хичээн зүтгэж байна.
Тоо баримтаас үзвэл, эхний улиралд тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувь өссөн нь өнгөрсөн оны 4-р улирлынхаас 2.6 пунктээр илүү байгаа нь улирал тутам сэргэх хандлагатай байгааг харуулж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эдийн засаг эхний улиралд тогтоосон амжилт нь олон бүс нутгийн бодит эдийн засгийн хөгжлийг эрчимтэй дэмжин, бодит эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах бодлого эхний үр дүнд хүрсэн байна гэжээ.
Жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийг ахиулна
Өнөөгийн байдлаар түүхий эдийн үнийн өсөлт, өндөр өртөгтэй ажиллах хүч, цар тахлын нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр жижиг, дунд, бичил үйлдвэрүүд үйлдвэрлэл,аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж бий ажээ. Үүнтэй холбогдуулан орон нутгууд жижиг, дунд үйлдвэрийг дэмжихээ нэмэгдүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд, хүндрэлтэй үйлдвэрүүд сэргэхэд туслах ажлыг түргэсгэж хийж байна.
Саяхан нийтлэгдсэн “Аж ахуйн нэгжүүдэд туслах, жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийг ахиулах ажлыг бэхжүүлэх тухай Фүжянь мужийн хэд хэдэн санал”-д санхүүгийн тусламж, санхүүжилтийн дэмжлэг, өсөн нэмэгдэж буй зардлын дарамтыг бууруулах, хүчин зүйлийн баталгааг бэхжүүлэх, зах зээлийг хөгжүүлэхэд туслах зэрэг талын агуулгыг хамарсан байна. Тухайлбал, дансны авлагын санхүүжилтийг дэмжсэн тохиолдолд нийлүүлэлтийн сүлжээний үндсэн аж ахуйн нэгжүүдэд 2 сая юанийн урамшуулал олгох, үндэсний сантай холбогдохыг дэмжиж, холбогдох үндэсний сангаас дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүдэд нэг сая хүртэлх юанийн урамшуулал олгох зэрэг агуулгыг хамарсан болно.
“Гуандүн мужийн аж үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр”-т аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны боловсруулах аж үйлдвэрийн шилдэг аж ахуйн нэгжүүд (бүтээгдэхүүн) болон дунд жижиг аж ахуйн урамшуулал олгохыг санал болгосон байна.
Хятадын Макро эдийн засгийн академийн Аж үйлдвэрийн хүрээлэнгийн Аж үйлдвэрийн газрын дарга Фү Баозүн хэлэхдээ, цар тахал болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр жижиг, дунд үйлдвэрүүдийн эрэлт багасаж, мөнгөн урсгалын тасалдалд учирч, түүнчлэн тогтвортой хүлээлтэд хүчтэй дэмжлэг үзүүлэх нь нэн тэргүүний зорилт юм гэжээ.
-Бүх Хятадын үүднээс авч үзвэл татвар болон хураамжийг бууруулснаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ихээхэн дэмжлэг болж, орон нутгийн үүднээс авч үзвэл энэ жилийн цагаан сар эрт эхэлсэн бөгөөд урт цаг амарсан учир аж ахуйн болон үйлдвэрийн үйл ажиллагаанд зохиох хэмжээгээр нөлөөлсөн болно.  Иймд орон нутгийн практикийн үүднээс авч үзвэл “Аж ахуйн нэгжүүдэд ажлын байрыг тогтворжуулахад туслах”, “Ажлын байрандаа буцах” болон хүн элсүүлэхтэй холбоотой бодлого нь хамгийн шууд бөгөөд бүх нийтийн хэрэгжүүлж  болох арга хэмжээ болсон юм. Холбогдох арга хэмжээ нь жижиг, дунд үйлдвэрүүдэд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэхэд үр дүнтэй тусалсан бөгөөд зах зээлд оролцогчдын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэж Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны CCID судалгааны хүрээлэнгийн туслах судлаач Ван Гаошян хэлэв.
Аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулжээ
Энэ оны эхний улиралд Хятад улсад шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 1.293 сая, борлуулалт 1.257 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдсэн байна. 
-Үйлдвэр, мэдээллийн технологийн яам нь тээврийн хэрэгсэл, эд анги үйлдвэрлэгч компаниудад нийлүүлэлтийн сүлжээг оновчтой болгоход чиглүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн үндсэн дээр автомашины чипний эрэлт, нийлүүлэлтийн онлайн платформыг байгуулсан. Үүний зэрэгцээ цахилгаан батерей зэрэг үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, үнийг хуримтлуулах, өсгөх зэрэг шударга бус өрсөлдөөнтэй тэмцэж, литийн давсны үнийг оновчтой өгөөжтэй болгоход анхаарч байгаа тухай Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Шинь Гүөбинь танилцуулав.
Энэ он гарснаас хойш Хятадын орон нутаг, хэлтэс албаны хичээл зүтгэлээр  бүх Хятадын хэмжээнд бөөн барааны нийлүүлэлт, үнэ тогтвортой байж, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчдийн үнийн индексийн жилийн өсөлт буурсан хандлагатай байна. Үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрийн үнэ болон худалдан авах үнийн хоорондох “хайчны зөрүү” аж ахуйн нэгжүүдийн зардлын дарамт тодорхой хэмжээгээр буурсан ажээ.
“Аньхүй мужийн аж үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр”-т гинжийг нөхөж, гинжийг сунгаж, гинжийг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг санал болгож байна. Мужийн аж үйлдвэрийн нийгэмлэг байгуулах төслийг хэрэгжүүлж, мужийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих чадавхыг иж бүрэн нэмэгдүүлнэ. Юньнань мужийн “Аж үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлого”-д төмөр, ган, өнгөт металл, барилгын материал, химийн бодис зэрэг үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эрчим хүчний баталгааг чангатгаж, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Мөн бордооны аж ахуйн нэгжийн түүхий эд, эрчим хүч болон бусад үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг баталгаажуулах тал дээр анхаарч,нийлүүлэлт ба үнийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн байна.
-Одоогийн байдлаар цар тахал газар авч , нийлүүлэлтийн сүлжээ гацаж байгаа учир тээврийн зардал гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж байна. Нийлүүлэлтийн баталгааг хангах, ажлын байрыг тогтворжуулах үндсэн дээр бүх орон нутгийн логистик, хангамжийг цаашид жигдрүүлж, тогтворжуулах нь хамгийн чухал. Тээврийн сувгууд, гол түүхий эдийн эрэлт нийлүүлэлтийн хоорондын тээвэрлэлтийн чадавхыг мөн ч дэмжих ёстой гэж Ван Гаошян тодорхойлсон байлаа.
Үйлдвэрлэлийн үндсэн өрсөлдөх чадварыг дээшлүүлжээ
-Бүх бүс нутагт хөрөнгө оруулалтыг тогтворжуулах бодлого нь нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эрэлтийг өргөжүүлж, хүлээлтийг тогтворжуулахад сайн үр дүнд хүрсэн. Үүний зэрэгцээ сул талуудыг арилгах, эдийн засгийн бүтцийг оновчтой болгох, хөгжлийн чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Фү Баозүн хэлэв.
Гуандүн муж томоохон аж үйлдвэрийн төслүүдэд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэгийг эрчимжүүлж, дэвшилтэт аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх тусгай сангийн ерөнхий зохицуулалт хийж, мужийн захиргаа болон түүнээс дээш түвшинд хөрөнгө оруулалтын урамшуулал олгосон байна. Хэбэй муж аж ахуйн нэгжүүдийг технологийн өөрчлөлтөд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тэргүүлэх 8 аж үйлдвэр, 107 шянийн түвшний аж үйлдвэрийн кластерт болон аж үйлдвэрийн гол төслүүдэд анхаарлаа хандуулж, аж үйлдвэрийг үе шаттайгаар хөгжүүлэх системийг бий болгохыг дэмжиж байна.
Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн Аж үйлдвэрийн эдийн засгийн судалгааны газрын орлогч дарга Шюй Жаоюань хэлэхдээ, хөгжлийн үе шатны үүднээс боловсруулах аж үйлдвэрийг шинэчлэх, өөрчлөх, сайжруулахад хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад анхаарч ажиллах ёстой,мөн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүх шугамын оюун ухаан, дижталжуулалт, ногоон байгууламжийн түвшинг дээшлүүлэх хэрэгтэй байна гэж үзсэн ажээ.
Чанартай бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулж, олон тэргүүлэх, бөгөөд  томоохон төслүүдийг төлөвлөж, барьж байгуулах шаардлагатай. Бодит эдийн засагт, ялангуяа үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулж, уламжлалт аж үйлдвэрийг өөрчилж, шинэ хөдөлгөгч хүчнийг  хөгжүүлэх ажлыг түргэтгэн хийх ёстой. Аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний сул тал дээр анхаарч, дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалт, гол технологийн судалгаа, хөгжил, дундаас дээд зэрэглэлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж Фү Баозүн үзэж байна.
 

Зохиогч: ХУАН ШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл