
Улмаар Хятадын зохион бүтээгчдийн багаас нийт 10 алт, 12 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн байна. БНХАУ-аас Страсбургт суугаа Ерөнхий консул Хэ Яньжүнь шагнал гардуулах ёслолд оролцож зохион бүтээгчид болон үзэсгэлэнд оролцсон Хятадын зохион бүтээгчдийн багийнханд баяр хүргэлээ.

Анх 1902 онд зохиож эхэлсэн "Репиний тэмцээн" бол дэлхийд зохион байгуулагдсан хамгийн олон жилийн түүхтэй, нөлөө бүхий, олон улсын чанартай зохион бүтээх бүтээлийн үзэсгэлэн яармаг юм. Энэ удаад Хятадын зохион бүтээгчдийн багийн оролцсон 31 төрөл зүйлийн дотор төрийн өмчит компани нэгжийн бүтээсэн патент байгаагаас гадна хувийн компанийн өөрсдөө бие даан судлан бүтээсэн өндөр технологийн бүтээгдэхүүн, түүнчлэн дунд сургуулийн сурагчдын хялбар авсаархан зохион бүтээлт багтсан байна. Улмаар цахим электроник, шинэ эрчим хүч, мэдээллийн технологи, уламжлалт гар үйлдвэрийг өвлөн хөгжүүлэх зэрэг олон хүрээг хамарч, тоо хэмжээний хувьд олон төдийгүй тэдний зохион бүтээлтийн шинэ санаа, ур технологи үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээсэн байна.

