
Өнөөдөр буюу 06 дугаар сарын 06-ны өдөр нь Хятад улсын хараа хамгаалах өдөр болно. Энэ жил 23 дахь удаагаа тохиож байгаа бөгөөд “Шинжлэх ухааны нөлөөнөөс хараа муудахаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл сайхан нүдийг анхааралдаа авах” гэсэн уриан дор тэмдэглэж байна.
Хүүхдийн нүдний эмгэгийн анхан шатны тусламж үйлчилгээний илүү чухал асуудал нь 0-18 насны хүүхдэд нүдний эмгэгийн анхан шатны үзлэг хийж, нүдний эмгэгийг эрт илрүүлэн, хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлэг рүү хугацаа алдалгүй илгээж, эмчлэх нь явдал юм. Иймээс хүүхэд бүрийн нүдний харааг шалгаж, хараа муутай, сул хараатай хүүхдийг эрт илрүүлэн, оношилж эмчлэх нь цаашид хүүхдийн сул хараа, сохрохоос сэргийлэхэд зайлшгүй чухал байна. Мөн нүдний тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах, хүн амын нүдний эрүүл мэндийн талаарх мэдлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байдлыг нэмэгдүүлэхэд төр засаг, мэргэжлийн байгууллагууд, нийт хүн ам анхаарч ажиллах шаардлагатай байна.
Эцэг эхчүүд, хүүхэд багачууд дараах зөвлөмжийг анхааралдаа авна уу.
1. Сүүлийн үед компьютер дэлгэцийн хэрэглээ ихэссэн учраас компьютер, дэлгэцтэй ажилласан 50 минут тутамд нүдээ амрааж, нүдний дасгал хийж хэвшихийг зөвлөж байна.
2. Гадаа гарч тоглохыг дэмжих, алсыг харах, бие чийрэгжүүлэхэд илүү үзэхийг зөвлөж байна.
3. А аминдэм, уураг, ашигт малтмалын нэмэлттэй хүнсийг сонгон хэрэглэж болно.
