Хятадын Их дээд сургуульд элсэх шалгалт маргааш эхэлнэ
2018-06-06 11:10
Хятадын жил бүрийн 06 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрүүдэд болдог Их дээд сургуульд элсэх шалгалт маргааш эхэлнэ.

Жил бүрийн энэхүү гурван өдөр Хятадын Их Хянган давааны уулын тосгонд байрладаг нэгэн сургууль нь шалгалтад оролцох сурагчдаа галт тэргээр шалгалтын газарт нь хүргэж өгдөг байна. Тус сургууль нь 2003 оноос хойш өнөөдрийг болтол 15 жил галт тэргээр шалгалтад оролцох сурагчдаа зөөсөн бөгөөд энэхүү галт тэргээ “мөрөөдлийн галт тэрэг” гэдэг байна.








Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
