Есдүгээр сарын 09-нд Хятадын Статистикийн үндэсний газар 2021 оны 08-р сарын CPI буюу оршин суугчдын хэрэглээний үнийн индекс, PPI буюу аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексийг нийтэлжээ.
2021 оны 08-р сард Хятад улсын CPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.8 хувиар нэмэгджээ. Үүнд хот суурин газрынх 1.0 хувиар, хөдөө орон нутгийнх 0.3 хувиар өссөн бол хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш 4.1 хувиар буурч, хүнсний бус бүтээгдэхүүний үнэ ханш 1.9 хувиар өссөн байна. Хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ханш 1.3хувиар, үйлчилгээний салбарын үнэ ханш 1.5 хувиар мөн өссөн байна. Түүнчлэн 2021 оны 01-ээс 08-р сарын дундаж индекс нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6 хувиар өссөн аж.
08-р сард CPI өнгөрсөн сараас 0.1 хувиар өссөн бол үүнд хот суурин газрынх 0.1 хувиар, хөдөө орон нутгийнх 0.2 хувиар тус бүр өссөн байна.
