Huawei-ийн (5G) тав дахь үеийн хөдөлгөөнт холбооны технологи дээр суурилсан “Mate X” хэмээх эвхэгддэг 5G ухаалаг гар утсаа 02-р сарын 24-нд анх удаа олон нийтэд танилцуулжээ. Даваа гарагт Испанийн Барселон хотноо эхэлж буй Дэлхийн гар утасны үзэсгэлэнгийн өмнөх өдөр уг арга хэмжээ болсон байна.

“Huawei” компанийн шинэ ухаалаг гар утасны үзүүлэлтээс хэрэглэгчдийн сонирхолд хамгийн их нийцэж буй нь үүний нимгэн байдал бөгөөд эвхэгдсэн үедээ 11 мм зузаан байх аж. Туршилтын дагуу хамгийн хурдандаа 3 секундэд 1G видеог холбогдох сүлжээг дэмжиж татаж авах боломжтой. 5G сүлжээг бүрэн хараахан гаргаагүй байгаа тул одоо байгаа мобайл холбооны сүлжээнүүд дээр ажиллаж болно. Уг утас энэ оны зургадугаар сараас худалдаанд гарах боломжтой юм.



