УРИЛГА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2014 онд төсвийн хөрөнгөөр дүүргийн бүтээн байгуулалт, тохижилт, засвар үйлчилгээний чиглэлээр хөрөнгө оруулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байгаа тул сонирхсон аж ахуйн нэгж байгууллагыг 2014 оны 06 дугаар сарын 10-ны дотор хамтран ажиллах хүсэлтээ дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд ирүүлэхийг урьж байна.
Хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд нь дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд:
1. Хамтран ажиллах хүсэлт /ямар чиглэлийн ажлыг хийж гүйцэтгэж байсан туршлагатайг илтгэж, хүсэлтээ илэрхийлсэн албан тоот/
2. Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Холбогдох ажлын эрх бүхий тусгай зөвшөөрлийн хуулбар
4. Харъяалагдах татварын алба, нийгмийн даатгалын байгууллага, харъяалагдах шатны шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
Байгууллагын хаяг: Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр,117 тоот өрөө, мэргэжилтэн Э.Амгалан. Утас 70107632.
