solongonews
Өвөр Монголын олон улсын морин спортын наадам Жирэмийн морин уралдааны чуулган Тунляо хотноо
2016-08-18 23:46
Өвөр Монголын олон улсын морин спортын наадам, Жирэмийн морин уралдааны чуулган Тунляо хотноо эхэллээ.

Өнөөдөр Тунляо хотод Өвөр Монголын III удаагийн олон улсын морин спортын наадам, XX удаагийн “8.18” Жирэмийн морин уралдааны чуулган эхэллээ.

Энэ жил “8.18” Жирэмийн морин уралдааны чуулган өмнөх зохион байгуулалтаа өөрчлөн, уламжлалт уралдааныг баримталж, шинийг санаачилж, бүх хотын 9 хошуу шяний хот дүүрэгт тус тус уралдааны салбар газар байгуулж, морин спортын уралдаан, үндэстний соёл, үндэстний зан үйл, амарч зугаалахыг нэгтгэсэн ерөнхий чанартай их найр наадам болгожээ.

        Тухайлбал, Хорчин дүүргийн уралдааны салбар газарт JEEP машины уралдаан болон олон улсын засмал замын дугуйны уралдааныг зохион байгуулж, Хуулингол хотын уралдааны салбар газарт гэрэл зургийн үзэсгэлэн, хачин чулууны үзэсгэлэн, уран бичлэгийн чуулганыг зохион байгуулж, Кай Лү шяний уралдааны салбар газарт уран сайхны тоглолт, аялал жуулчлалын сурталчилгаа, байгалийн үзэсгэлэнт газрын үзэсгэлэн танилцуулга, Хорчин зүүн гаран дундад хошуу “8.18” Жирэмийн морин уралдааны чуулганы үүсгэн байгуулсан газрын хувьд Зүрх аялал жуулчлалын газарт уламжлалт морин уралдаан, морь уургалах зэргийг зохион байгуулж, Хүрээ хошууны уралдааны салбар газарт бялуу шидэх уралдаан, андай бүжгийн уралдаан зохион байгуулж, Найман хошууны уралдааны салбар газарт элсэн цөлийн үйл ажиллагаагаар гол болгож, Зарууд хошууны уралдааны салбар газарт зургийг тухайн газарт нь зурж бүтээх, үндэстний хувцас загварын үзэсгэлэнг зохион байгуулж, Тунляо хотын эдийн засгийн мэргэжлийн нээлтийн салбар газарт алдарт уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулсан байна.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл