
"Торгоны замын эдийн засгийн бүс" ШУӨЗО-ны Карамайн форум 8 дугаар сарын 11-нд өндөрлөсөн бол энэхүү форумд 400 гаруй төлөөлөгч оролцон, томоохон хэмжээний чухал хамтын ажиллагааны 28 гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа. Төслийн нийт өртөг нь 62 тэрбум 579 сая юаньд хүрчээ.
Форумын хугацаанд 11 хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол хаалтын ёслол дээр "Хятад-Пакистаны аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын төсөл", "Синдх мужийн IT-ийн хотхоныг хамтран байгуулах төсөл", "Хятад-Ираны олон улсын хамтын ажиллагааны дамжаа сургалтын төсөл", "Хятад-Казахстаны олон улсын хамтын ажиллагааны сургалтын төсөл" зэрэг 17 хамтын ажиллагааны төсөл байгуулсан байна. Эдгээр төсөл нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, хотын зам харилцааны бүтээн байгуулалт, ус цэвэршүүлэх, паркийн бүтээн байгуулалт, боловсрол, эм эмчилгээ зэрэг олон салбарыг хамарчээ.
