Дууны гол санаа:
Санаа амар бай
Чи чадна гэж ээж аав хэлсэн
Сайн яваад ирээрэй
Хүлээж байя гэж хүүхэд маань үдсэн
Үсээ хайчлан толинд харж өөрийгөө өрөвдөн
Үүр шөнөөр цагаан үүл
Шар тогорууны нутгийг зорилоо
Чамайг хараад айхаа больсон
Сандрахаа больсон
Чи ч өдрөөс өдөрт өөдрөг болж эдгэрч эхэлсэн
Нүүрэн дээрх сорви итгэл үнэмшлийн минь гэрч
Нээрээ тэгэхэд хэчнээн хөлс урссан юм бэ
Чиний царайг би санахгүй байж мэднэ
Чиний харцыг харин би андахгүй
Харанхуй шөнийг нар мандаж аргадаг
Халамж хайр л та биднийг аргамждаг
Хүний нэрийг би санахгүй байж мэднэ
Чиний төрхийг харин би андахгүй
Цагаан өмсгөлтэй сахиусан тэнгэрүүд
Цагаан хэрэм шиг хамгаалалт босгож
Хорвоо дэлхийд амар амгаланг хайрласан
