
Ван И:
- Энэ жил Хятад, Испани дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, мөн хоёр орны түүхийг залгамжилж ирээдүйд чиглэсэн чухал он юм. “Бүс ба зам” санаачилгыг идэвхтэй дэмжсээр ирсэн Испани улсад Хятадын тал талархал илэрхийлэхийн зэрэгцээ хоёр талын хөгжлийн стратегийг холбож, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, дэд бүтцээр холбогдох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, мэдээлэл холбоо зэрэг салбарын хамтын ажиллагааг тэлэхэд бэлэн байна. Тогтворгүй хүчин зүйл тасралтгүй нэмэгдэж, ганц талт үзэл, ивээх үзэл газар авч буй олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Испани байр сууриа нэгтгэж, олон талт үзлийг дэмжин олон улсын нээлттэй эдийн засгийн тогтолцоог байгуулж, ДХБ-аар төв болгосон чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалах ёстой гэсэн байна.
Алфонсо Дистас:
- Дэлхийн эдийн засгийн тогтолцоон дахь Хятад улсын чухал байр суурийг Испани улс хүндэтгэж, хоёр орны харилцааг ихэд дээдэлдэг. Энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг шат ахиулахыг хүсэж байна. Үндэснийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө гаргаж буй Хятад улсын хичээл зүтгэлийг Испани улс дэмжиж, “Бүс ба зам” санаачилгын хөгжлийн асар их нөөц боломжийг өндрөөр үнэлж, түүнд идэвхтэй оролцон, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг хамт судалж, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, дэвшилтэт технологи зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн Испани улс ганц талт үзэл, ивээх үзлийг эсэргүүцэж, интегралчлалыг дэмжих бөгөөд Хятад улстай стратегийн зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэж хэллээ.
