ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хятадын тариалангийн техник мэргэжлийн хүрээлэнгийн инновацийн бодлогын холбоо голлон зохион байгуулж, ӨМӨЗО-ны шинжлэх ухаан техник мэргэжлийн танхим, Шилийнгол аймгийн захиргаа хамтран зохион байгуулж буй “Хятад улсын шинэ торгоны зам • Шилийнголын тал нутгийн мал аж ахуйн инновацийн брэндийн үзэсгэлэнгийн солилцооны яармаг-2016” нь 7 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Шилийнхотод зохион байгуулагдана.

Энэ удаагийн яармаг нь “Интернэт сүлжээ + тал нутгийн мал аж ахуй + үндэстний соёл ”-оор онцлог болгож, мал аж ахуйн техник мэргэжлийн үр бүтээлийн үзэсгэлэн, орчин үеийн аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон мал аж ахуйн дээд шинэ мэргэжлийн судлан ярилцах хурал зэрэг агуулгаар зохион байгуулагдах болно.
