Жэ Жян мужийн Шао Шин хотод нээгдсэн 2019 оны Хятад улсын аж ахуйн хэвлэл мэдээллийн их хурал дээр 31 дэх удаагийн Хятад улсын аж ахуйн сонин мэдээний шагналын эзнийг албан ёсоор зарлав. Нийт 164 бүтээл шагнал хүртсэн байна.
Хятад улсын аж ахуйн сонин мэдээний шагнал нь төвөөс зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн төслийг шалгаруулан шагнадаг цорын ганц улсын хэмжээний аж ахуйн сонин мэдээний шагнал болно. Энэ удаагийн Хятад улсын аж ахуйн сонин мэдээний шагналын шалгаруулалт БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан аж ахуйн чанар сайтай хөгжлийг ахиулахад үндсэн хөг болгож, өөрчлөлт нээлт ба шинийг санаачлах талыг нээсэн бол нийт 100 гаруй хэвлэл мэдээллийнхэн шалгаруулалтад оролцсон байна.
