solongonews
21 мянган ядуу тосгонд туслав
2017-05-07 21:55
Хятадын хувийн аж ахуйн нэгжүүд ядуурлаас ангижруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, одоогоор 26 мянга 500 аж ахуйн нэгжээс ядуу буурай 21 мянган тосгонд тусалсан ба 3 сая 880 мянга гаруй иргэнд үр ашиг хүртээгээд байна.

     Саяхан сэтгүүлч Гүйжөүд хуралдсан бүх Хятадын "Аж ахуйн нэгжүүдээс ядуу тосгонд туслах" ядуурлаас ангижруулах оновчтой ажиллагааны холбогдох хурлаас мэдээлснээр, 2016 оны эцсийн байдлаар бүх Хятадын хэмжээнд "Аж ахуйн нэгжүүдээс ядуу тосгонд туслах" буюу ядуугаас ангижруулах оновчтой ажиллагаанд бүртгүүлэн оролцсон хувийн аж ахуйн нэгж 26 мянга 500-д хүрч, ядуу амьдралтай 3 сая 886 мянга 400 хүнд оновчтой тусалжээ. Үүнд, 24 мянга 600 тосгон хамрагдсан ба 21 мянган тосгон бүртгэлтэй байна.

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дэд дарга, бүх Хятадын аж үйлдвэр худалдааны холбооны дарга Ван Чиньмэй:

- Хэсэг хугацааны хүчин чармайлт, бодит үйл ажиллагааны үр дүнд улс орон, олон нийт ядуурлыг арилгах агуулга, хувийн аж ахуйн нэгж ядуурлаас ангижруулахад оролцож байгаа цар хүрээ, ядуурлаас ангижруулах загвар, ядуурлаас ангижруулсан үр дүн гэх зэрэг бүх талаар урьдчилсан төсөөллөөс илүү гарч, олон газрын ядуурлаас ангижруулах туйлбартай үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байна гэж хэллээ.

Анхан шатны бүртгэлээс үзвэл, бүх Хятадын "Аж ахуйн нэгжүүдээс ядуу тосгонд туслах" үйл ажиллагааны үр дүнд 38 тэрбум 252 сая юань зарцуулж, олон нийтээс 8 тэрбум 298 сая юань гарган, 307 мянга 600 хүнийг ажлын байраар хангаж, 316 мянга 300 хүнийг мэргэжлийн сургалтад хамруулсан байна.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл