Хятадын худалдааг ахиулах нийгэмлэгийн эрдэм шинжилгээний академи өмнөхөн зарласан “2022 оны Хятадын цахим худалдааны хөгжлийн хандлагын тайлан : цахим худалдааны эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэхэд гүйцэтгэх чухал үүрэг”-д, шууд нэвтрүүлгийн цахим худалдаагаар төлөөлүүлсэн цахим худалдааны шинэ загвар давтагдах тутам түргэсэж, энэ оны 6-р сарын байдлаар, Хятадын цахим худалдааны шууд нэвтрүүлгийн хэрэглэгчдийн цар хүрээ 469 сая болж, 2020 оны 3-р сараас 204 сая нэмэгдэж, интернэт хэрэглэгчдийн нийт тооны 44. 6 хувийг эзэлж байна.
Тайланд тэмдэглэснээр 2021 оны 05-р сараас 2022 оны 04-р сар хүртэл Тик Ток Платформ нь сар бүр 9 сая гаруй ширхэг шууд нэвтрүүлэгтэй, 10 тэрбум гаруй ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулсан бөгөөд арилжааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 дахин өссөн. 2022 оны 03-р сарын байдлаар Таобаогийн шууд нэвтрүүлгээр нийт 50 тэрбум гаруй хүн үзсэн байна.
Уг тайланд дижитал технологи нь хэрэглээг сайжруулах шинэ хөдөлгөгч хүч болсон гэж үзэж байна. Нэг талаар, дижитал технологи нь хэрэглээний шинэ хэлбэр, шинэ загварыг бий болгож, тухайлбал, залуучуудын дуртай “Үүлэн дэлгүүр”, “Үүлэн концерт” зэрэг бий болсон байна. Нөгөө талаар дижитал технологи нь хэрэглээний бүтцийг шилдэг болгох зэрэглэл дээшлүүлэхийг ахиулж, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн дамжлагыг чадавхжуулахаар дамжуулж, хэрэглэгчдийн олон талт, өвөрмөц, захиалгат хэрэглээний эрэлт хэрэгцээг нэн сайн хангаж байна.
“Дотоод гадаадын будилаантай хүнд ноцтой байдал болон олон дахин төсөөлж байснаас давсан хүчин зүйлийн нөлөөллөөр, Хятад орон цар тахлаас сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг шинжлэх ухаанчаар нэгдэлтэй төлөвлөж, улс ардын аж ахуйн дарамт тогтвортой сэргэж, гуравдугаар улирлын эдийн сэргэлт сайжирч, эдийн засгийн тогтвортой байдалтай байна”. Тайланд электрон худалдаа, үүнд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь 3 талаар илэрч байна.
Нэг. Цахим худалдаа нь хэрэглээг дэмжих, цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийлүүлэлтийг хангах чухал хүч болжээ. Энэ оны 01-ээс 09-р сард биет барааны сүлжээний жижиглэнгийн худалдаа 8237.4 тэрбум юань болж, 6.1 хувиар өссөн нь адил хугацааны нийгмийн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ огцом өссөнтэй харьцуулахад нэлээд өндөр байна. Хятад улсын электрон худалдааны сүлжээний ширхэглэн борлуулах зах зээл, нет дээрээс худалдан авах хүний тоо, дижитал түргэн илгээмжийн тухайлсан ажил болон гар утасны төлбөр хийх хэвчээгээр дэлхий дээр тэргүүн байрыг эзэлж байна. 01-р сараас 09-р сар хүртэл, биет барааны интернэт дэх жижиглэнгийн худалдааны хэмжээ, идэх зүйл, өмсөх зүйл, хэрэглэх бараа тус тус 15. 6, 4. 7, 5. 2 хувь, хүнс, хүнсний бүтээгдэхүүн зэрэг зайлшгүй шаардлагатай бараа онлайн худалдааны хэрэглээ ил тод илэрч, оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээний бараа нийлүүлэлтийг хүчтэй баталгаажуулсан байна.
Хоёр. Хэрэглээний хувилбарын инновац нь үйлчилгээний салбарын өөрчлөлтийг дэмждэг. "Интернэт +" нь үйлчилгээний салбарын шинэ эрч хүчийг өдөөж, үйлчилгээний хэрэглээ, эрэлт нийлүүлэлтийн хоёр талын цаг хугацаа, орон зайн хязгаарлалтыг эвдэж, үйлчилгээний хэрэглээний зах зээлийн өсөлтийн боломжийг түргэсгэж, чөлөөлдөг. 2022 оны 06-р сарын байдлаар Хятадын интернэтийн контор хэрэглэгчдийн цар хүрээ 461 саяд хүрч, интернэт хэрэглэгчдийн нийт хэмжээний 43.8 хувийг эзлэв. Одоогоор Хятадын онлайн эмнэлгийн хэрэглэгчдийн цар хүрээ 300 саяд хүрч, сүлжээ хэрэглэгчдийн нийт 28.5 хувийг эзэлж байна.
Гурав. Хил дамнасан цахим худалдаа нь бодлогын дэмжлэгтэйгээр гадаад худалдааг тогтворжуулах, хэрэглээг дэмжих чухал эхлэл болсон. Худалдааны яамнаас гаргасан тоо баримтаас үзэхэд, эхний хагас жилд хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын гүйлгээ өнгөрсөн оны мөн үеэс 28.6 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ хил дамнасан цахим худалдааны импорт нь хэрэглээг сайжруулах шинэ арга зам болжээ. Энэ жилийн Бээжингийн зүүн бүсийн "Хос 11" урьдчилсан борлуулалтын эхний өдөр Jingdong International-ийн урьдчилсан борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 178 хувиар өссөн байна. Хил дамнасан цахим худалдаа нь хэрэглэгчдийн хувийн хэрэгцээг илүү сайн хангаж, дэлхийн худалдааны чухал арга зам болжээ.
