solongonews
Дэлхийн хамгийн өндөр настай хулсны баавгай 31 нас хүрчээ
2016-08-09 16:35
Эрдэмтдийн яриагаар бол хулсны баавгайн 30 нас хүний 100 настай тэнцдэг аж.

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгчин хулсны баавгай 31 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Пан Пан нэртэй тэрхүү хулсны баавгайд  Хулсны баавгайг хамгаалах хүрээлэнгээс луувантай бялуу хийж өгч “дайлсан” гэнэ. Өнгөрсөн жил ч тэд ингэж байжээ.
Пан Пан 1985 онд Хятадын Сычуань мужийн хулсан ойд төрсөн бөгөөд гурван сартай байхад нь үржүүлгийн төвд аваачжээ. Эрдэмтдийн яриагаар бол хулсны баавгайн 30 нас хүний 100 настай тэнцдэг аж. Хулсны баавгай хүнтэй адил нас ахих тусам хараа нь мууддаг. Пан Пан ч адил. Тэрээр одоо үнэрлэх болон сонсох мэдрэмжээрээ бүхнийг хийж байна гэж хулсны баавгай үржүүлэгч Зоу Шиньяан хэлжээ.
Сонирхуулахад, 2013 оны наймдугаар сараас Хятадын Сычуань мужийн Чэнду хотын хулсны баавгай судлалын төв онлайн-суваг нээж энэ ховор амьтны амьдралыг хоногийн турш харж болох боломжийг нээсэн юм. Ингэснээр хулсны баавгайн амьдрал,  хэрхэн хооллодог болон амьдралын нь өвөрмөц хэв маягийг 24 цагийн турш үзэх боломжтой болсон байна.

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : mongolia.panda.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл