
"Эрвээхийн байшин" нэртэй энэхүү үзэсгэлэнд 400 гаруй төрөл зүйлийн эрвээхийг харж болохоор байгаа юм.
Үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс тухайн орчинг яг л халуун орны амьд байгаль мэт тохижуулж өгсөн бөгөөд эрвээхийнд ч яг төрөлх нутагтаа байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхээр засан бэлтгэжээ. Учир нь эрвээхий бол их эмзэг амьтан юм байна.
Насанд хүрсэн эрвээхий ердөө 7 хоногийн настай байдаг байна. Тус үзэсгэлэнг зохион байгуулагч, эрвээхий судлаач Алессио нь бага байхаасаа л эрвээхийнд дуртай хүүхэд байсан бөгөөд оюутан болоод энэ талаар мэргэшжээ. Тэрээр өнгөрөгч 2011 онд анхны амьд эрвээхийн үзэсгэлэнгээ зохион байгуулж байсан байна. Харин өнгөрөгч онд тус хотноо 2 ч удаагийн үзэсгэлэн гаргажээ. Эрвээхийн байшин үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 4-ийг дуустал үзэгчдийн хүртээл болно.
