2019 оны Хятад улсын олон улсын ухаалаг аж үйлдвэрлэлийн үзэсгэлэнгээс зохион байгуулсан 5G-ийн ухаалаг аж үйлдвэрлэлийн холбооны хуралд Аж үйлдвэр ба мэдээллийн яамны дарга Хань Шя:
- 2019 онд манай улс 50 хотод 50 мянга гаруй 5G суурь өртөөг байгуулахаар төлөвлөөд байна. Бас энэ жилийн 06-р сарын 06-ны өдөр Аж үйлдвэр ба мэдээллийн яамнаас Хятад улсын цахилгаан холбоо, Хятад улсын шилжмэл холбоо, Нэгдмэл холбоо, Хятад улсын радио телевиз гэсэн дөрвөн аж ахуйн нэгжид 5G-ийн хэрэглээний тэмдэг олгосон нь хятадын 5G-ийн мэргэжил худалдааны хэрэглээ хөгжлийн шинэ шатанд орсныг харуулж байна. Одоог хүртэл хятадын 5G-ийн мэргэжлийн хэрэглээний хөгжил маш сайн эхлэлттэй байгаа бөгөөд аж үйлдвэрлэлийн орчин ахуй тасралтгүй боловсронгуй болж, сүлжээний холбоо нь тогтвортой сайжирч буй гэж хэлсэн байна.
