solongonews
Өвгөдийн өнөөдөр, бидний маргааш
2017-03-10 16:09
Хятадын ”Хоёр чуулган”-ы хугацаанд Синьхуа агентлаг “Анхан шатны төлөөлөгч гишүүдийн өврийн тэмдэглэл” нэртэй цуврал бичлэг бэлдсэний 2 дахь дугаар “Өвгөдийн өнөөдөр, бидний маргааш” бичлэгийн агуулгыг та бүхэндээ товчлон хүргэж байна.

Нас дээр гарахад та ямар амьдрал эдлэхийг хүсдэг вэ гэсэн асуултын эргэн тойронд төлөөлөгчид ийн хариулжээ.

БХАТИХ-ын төлөөлөгч, Чүнчин хотын төлөөлөгчдийн багийн байнгын хорооны орлогч эрхлэгч Жан Дэхюа:

- Одоогийн байдлаар 70 орчим насны хүмүүс эм эмнэлгийн даатгалд ороогүй бөгөөд өндөр насны тэтгэврийн даатгалд ч хамрагдаагүй байна. Энэ бол маш том асуудал, тэд  эмнэлэгт эмчлүүлэх боломжгүй байна.

БХАТИХ-ын төлөөлөгч, Сичюань мужийн дээд түвшний эдийн засагч Гэн Фүнэн:

- Ахмад настнуудын эм эмнэлгийн нөхцөлийг эн тэргүүнд анхааралдаа авах хэрэгтэй. Зүрхний шигдээс, тархины шигдээс зэрэг гэнэтийн асуудал гарвал яах болж байна?

БХАТИХ-ын төлөөлөгч, Хэнань мужийн бизнес эрхлэгч Май Шырүй:

- Үр хүүхдээсээ тусдаа амьдардаг настнуудад анхаарал тавих хэрэгтэй. Тэд нийгмийн анхаарал, төр засгийн тусламжийг эрмэлздэг. Мөнгө, сэтгэл санааны түшиг тулгуур, садан төрлийн хайр халамж бүх зүйл дутуудсан иймэрхүү хөгшид хөдөө орон нутгаар их бий.

Ингэхэд бид тэдний төлөө юу хийх ёстой вэ?

Энэ оны Хоёр чуулганы Засгийн газрын ажлын тайланд “ахмадыг асрах” гэдэг агуулга зургаан удаа дурдагджээ. Нэг талаар өндөр насны тэтгэврийн стандартыг үргэлжлэн өсгөх тухай, нөгөө талаар ахмад настныг асрах үйлчилгээний зах зээлийг чөлөөтэй тэлэн, салбар дамнахыг дэмжинэ гэж дурдсан байна.

Үүний тухай төлөөлөгч гишүүд хэрхэн ойлгосон бол?

БХАТИХ-ын төлөөлөгч, Чүнчин хотын төлөөлөгчдийн багийн байнгын хорооны орлогч эрхлэгч Жан Дэхюа:

- Настнуудын харьяан дахь газраар ахмад настныг асрах газрыг санхүүжүүлж, Засгийн газрын нөхөн олговроор хэсэг асуудлыг шийдэн, баг тосгоны хамтын эдийн засаг үлдсэн хэсгийг шийдэх хэрэгтэй. Миний бодлоор ингэж байж бодит нөхцөл байдалтай нийцэж чадна.

БХАТИХ-ын төлөөлөгч, Сичюань мужийн дээд түвшний эдийн засагч Гэн Фүнэн:

- Засгийн газар орон байрыг нь хангаж, аж ахуйн нэгжүүд хэлбэр загварыг нь тогтоон, хамтдаа төсөв төлөвийг нь гаргаад, дахин бүтээн байгуулалтаа эхлүүлэх ёстой гэж миний хувьд ойлгож байна.

БХАТИХ-ын төлөөлөгч, Хэнань мужийн бизнес эрхлэгч Май Шырүй:

- Хорооллын ахмад настныг асрах газрын дэд бүтцийг төгөлдөржүүлж, гэр бүлийнх нь дэргэд байлгавал зүгээр гэж миний зүгээс санал тавьж байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл