solongonews
Залуучууд нэгдэж хотын соёлд хувь нэмрээ оруулна
2017-01-31 11:17
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хийх энэ оны анхны зөвлөлдөх уулзалтаа өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.

Уулзалтад 30 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож хотын хөгжилд залуусын оролцооны талаар санал бодлоо солилцон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан юм. Тус уулзалтад оролцогсод санал бодлоо нэгтгэн сар бүр уриалга гаргаж аян өрнүүлж байхаар тогтлоо.

Тодруулбал  энэ сарыг “Залуучууд ба их хотын соёл” гэсэн уриан дор аян өрнүүлэх аж. Харин хоёрдугаар сарыг “Залуучууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сар”  болгон зарлахаар тохиролцов. Тус байгууллагаас сар бүр уриалга гарган Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл