solongonews
ГХЯ-ны сайд Ван И Жон Керритэй утсаар ярьлаа
2017-01-05 22:31
Хятадын ГХЯ-ны сайд Ван И 1-р сарын 5-ны өдөр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хүсэлтээр түүнтэй утсаар ярьлаа.

   Жон Керри:

- Сүүлийн жилүүдэд Америк, Хятадын харилцаа бүх талаар хөгжиж, баялаг үр дүнд хүрлээ. Хоёр тал дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тус дөхөм үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хандах, олон улсын аюулгүй байдлын асуудлыг зохицуулах зэрэг салбаруудад нягт хамтран ажиллаж ирсэн гэж ярьсан байна. Америк, Хятадын харилцаа маш чухал юм. Америк, Хятадын гурван хамтарсан албан мэдээнд тулгуурласан нэг Хятадын бодлогыг баримтлах явдал бол Америкийн хоёр намын хамтын байр суурь юм гэж Жон Керри онцоллоо.

Ван И:

- Хятад,Америкийн харилцаа түүхээ залгамжлан ирээдүйгээ нээх чухал үе шатанд хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагааны ололт амжилт хялбар ирээгүй, хоёр тал түүнийг хамтдаа сайтар хамгаалан хоёр орны харилцааны хөгжлийн зөв чиглэлийг баримтлах ёстой гэж хэлсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл