Хятадын 4 дэх удаагийн олон улсын импортын экспогийн гол арга хэмжээний хувьд 2021 оны Хятадын импортын хүнсний аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт, Хятадын олон улсын мах махан бүтээгдэхүүний 12 дахь хурал өчигдөр буюу 11-р сарын 07-ны өдөр Шанхайд болов.
Хурлаар зарласан "Хятадын 2021 оны импортын хүнсний аж үйлдвэрийн тайлан"-д : 2020 онд Хятадын хүнсний импортын хэмжээ 100 тэрбум ам.долларыг давж, 107 тэрбум 730 сая ам.долларт хүрсэн байна. Импортын хүнсний зах зээлд эерэг нөлөөлөл энэ онд улам нэмэгдэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын дундаж тариф 20 жилийн өмнөх 23.2 хувиас одоогийн 15.2 хувьд хүрч буурсан бөгөөд дэлхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дундаж тарифын 1/4 хувь болж байна. Энэ оны эхний гурван улиралд Хятадын хүнсний импортын хэмжээ 101 тэрбум 410 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.8 хувиар өссөн байна. Энэ тайлангаас үзвэл, Хятадын нийт хүнсний импортын жилийн өсөлтийн хурд 20 хувиас давах төлөвтэй байна.
