Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн хурлын үеэр орон нутгийн “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтыг ахиулах тухай 5 зүйл санал дэвшүүлэв. Одоогоос бүх Хятадын 31 муж, шууд харьяа хот, Өөртөө Засах Орон "Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын бодлого, төлөвлөгөөг боловсруулах бөгөөд үүнд Шиньжян “Нэг бүс нэг зам”-ын зам тээврийн чухал төлөвлөгөөг хэрэгжүүлж, энэ онд нийт 200 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийх юм байна.
Хэ Лифэн:
- "Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтыг зүй зохистой ахиулах хэрэгтэй. Инновацид тулгуурласан, инновациар дамжин гадаадад нээлттэй хамтын ажиллагааны механизм, хөрөнгө оруулалтын хэв загвар, нээлттэй хамтын ажиллагааны индэр, технологийн хамтын ажиллагааг дэмжиж, “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын шинэ хүч болгох хэрэгтэй. Хилийн чанадын эрсдэлээс сэргийлэх үнэлгээний ажлыг сайтар хийж, олон төрлийн эрсдэл, сорилтоос үр ашигтай сэргийлэх хэрэгтэй хэмээн онцолсон байна.
