solongonews
Зүүн Хойд Азийн Соёл урлагийн анхны үзэсгэлэн нээгдэв
2018-11-24 19:54
Зүүн Хойд Азийн Соёл урлагийн анхны үзэсгэлэн нээгдэв.

Зүүн Хойд Азийн соёл урлагийн анхны үзэсгэлэн 11-р сарын 24-нд Хармөрөн мужийн Харбин хотод нээгдлээ.

Тус үзэсгэлэн Харбин хотын Зүүн Хойд Азийн бүс нутгийн төв, ОХУ-тай хамтын ажиллагааны төвийн үүргийг харуулж, Харбин-Зүүн Хойд Азийн орнуудын соёлын солилцооны шинэ брэнд бий болгон, Зүүн Хойд Азийн бүс нутгийн соёлын солилцоог ахиулах зорилготой юм. Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БНХАУ, БНСУ, БНАСАУ, ОХУ, Япон, Монгол зэрэг орны 300 орчим төлөөлөгч оролцсон байна.

Зохион байгуулагчид: Зүүн Хойд Азийн улс орнууд хил залгаж, соёл нь харилцан нийцэж, иргэд нь харилцан ойлголцсон, хамтын ажиллагааны асар их боломжтой. Тус арга хэмжээ эдийн засгийн даяаршил, нийгмийн мэдээлэлжүүлэлт, соёлын олон төрлийн түүхэн хандлагад зохицсон юм гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл