solongonews
Клауд Жункер, Ван И нар уулзав
2018-06-02 22:51
Орон нутгийн цагаар 6-р сарын 1-нд Брюссельд, Европын холбооны комиссын дарга Клауд Жункер Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзав.

 

Клауд Жункер: Европын холбоо Хятад хоорондын хамтын  ажиллагааг дээд хэмжээнд чухалчлан үздэг. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар  ирэх сард Хятадад болох Европын холбоо болон Хятадын удирдагчдын 20-р уулзалт  баялаг амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ван И: олон улсын хүрээнд тодорхойгүй хүчин зүйл ихээхэн  оршиж буй одоогийн нөхцөлд, ганц талыг барих, худалдааг ивээх зэрэг үзэл толгой  өндийж байна. Хятад, Европын холбоо нь дэлхийн тогтвортой бөгөөд хариуцлагатай  хоёр том хүчний хувиар хүч хамтран, “НҮБ-ын дүрэм”-ийн зорилт, зарчмыг хамгаалж,  бүх дэлхийн цэгцлэлтийг эрчимтэй сайжруулж, дэлхийн эдийн засгийг нээлттэй  хөгжүүлэхийг санаачлах ёстой. Хятадын тал Европын холбоотой хамтдаа Европын  холбоо болон Хятадын удирдагчдын 20-р уулзалтаар чухал нийтлэг ойлголтуудад  хүрэхийг ахиулж, ажил хэрэгч амжилтад хүрч, дэлхий нийтэд идэвхтэй дохио өгөхийг  хүсэж байна гэжээ.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл