Орон нутгийн цагаар 01-р сарын 08-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Мальдивын Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Шахидтай хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ "Энэ удаагийн айлчлал Хятад,Мальдивын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиосон байна. Өнгөрсөн 50 жилийг эргэн харахад, хоёр орон үргэлж бие биеэ хүндэтгэж, эрх тэгш байлцаж, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж, мөр зэрэгцэн урагшилж, ашиг сонирхол, тулгамдаж буй томоохон асуудлаар бие биеэ тууштай дэмжиж ирсэн. Хятад улс Мальдивын талтай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, Хятад, Мальдивын уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэн, цар тахлын дараах хамтын ажиллагаанд анхаарал хандуулж ажилласаар ирсэн байна. Хятад, Мальдивын ирээдүйд чиглэсэн найрсаг харилцааг ахиулахын тулд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад гар нийлж, хоёр орон, хоёр орны ард түмний сайн сайхны төлөө түншлэлийн харилцаагаа шинэ шатанд гаргах ёстой" гэжээ.
Мөн Ван И хэлэхдээ "Хоёр тал "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд хүргэж,дэд бүтэц, орон сууц, эрчим хүчний сүлжээ,давсгүйжүүлэх зэрэг чухал төслүүдийг идэвхтэй ахиулж, Хятадын тал ч Мальдивын цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд туслахад бэлэн байна. Хятад улс Мальдивын олон талт хөгжлийн стратегийг дэмжиж, дижитал болон харилцаа холбоо зэрэг хөгжиж буй салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, далайн эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд Мальдивыг дэмжих талаар ярилцахад бэлэн байна. Мөн Хятадын зах зээлд Мальдив Улсын бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр нэвтрүүлэхийг хүсэж байна" гэжээ.
Шахид хэлэхдээ "Хятадын Коммунист Намын 100 жилийн ойд баяр хүргэж, Мальдив, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тохиож буй үед Хятадын ГХЯ-ны сайдын айлчлал маш чухал ач холбогдолтой юм".
Мальдив, Хятадын найрамдал олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, Мальдивын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын талтай хамт бүрэн эрхт байдал, харилцан хүндэтгэх,дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх олон улсын харилцааны үндсэн зарчмыг баримталсаар иржээ. Хятад улс Мальдивын эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт хугацаанд хүчтэй дэмжсэний ачаар Хятад улс Мальдивын хөгжлийн хамгийн чухал түнш болсон юм. Мальдив улсын иргэд хоёр орны найрсаг харилцааны тухай бүр сайн ойлгодог бөгөөд Хятадын тусламжийг Мальдивын хаа сайгүй олж харах боломжтой байхыг дурдахгүй байхын аргагүй. Мальдив болон Хятад улс "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад хамтран ажилласнаар үр өгөөжтэй үр дүнд хүрч, иргэдийн амьжиргааны түвшин ихээхэн дээшилж, Мальдивын нийгмийн өнгө төрх бүрэн өөрчлөгдсөн юм гэж хэлж болно. Цар тахлын дараа Хятад улс их хэмжээний материал, вакцин нийлүүлсэн нь Мальдивын вакцинжуулалтын түвшин 80 хувьд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Бид Хятадын талтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулж, жилийн турш баярын уур амьсгалыг тасралтгүй бүрдүүлэхийг хүсэж байна" гэжээ.
Шахидын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын хувиар Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоход Ван И баяр хүргэв. Шахид Бээжинд хийх аяллаа тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэж байна гэж илэрхийлжээ.
Хэлэлцээний дараа талууд харилцан визийн хөнгөлөлт үзүүлэх, эдийн засаг,технологи, дэд бүтэц, далайн усыг давсгүйжүүлэх, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Хятад, Мальдив хоёр тал дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн албан ёсны логоны нээлтийн ёслолд оролцов.
